Гадаадын иргэнийг залилсан гэмт үйлдлүүдийг илрүүлжээ



3-р сарын 15 | 18 цаг 30 минут
133

Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрээр залилах үйлдэл гарч байгаа Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэв. 

Тухайлбал, иргэн Т нь тус байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс дөрвөн сая төгрөг авсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Тухайн иргэнийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ.

Мөн тус байгууллагаас 2021 онд халагдсан иргэн Э нь байгууллагын нэр барьж 7.2 сая төгрөг бусдаас авахыг завдсаныг илрүүлж 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна. 

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэднийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж,  гэмт үйлдлийн золиос болохгүй байхад сэрэмжтэй хандахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Тус байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн мэдээллийн лавлах 1800-1882,  таван хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим хуудаснаас зөвлөгөө, мэдээлэл авахыг хүслээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com