Банк санхүү

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа2022, 3 сар 17. 11:40

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо. Хуралдаанаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импорт дээр үүсээд буй тодорхой бус байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн талаарх мэдээлэлтэй танилц!2022, 3 сар 17. 8:50

Монгол Улсын Хөгжлийн яамнаас мэдээлсэнээр, 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд  нийт  104.420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Монголбанк мөнгөн гулдмай худалдаанд гаргажээ2022, 3 сар 15. 14:12

Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандартын дагуу цэвэршүүлж, мөнгөжүүлсэн 999 сорьцтой цагаан мөнгийг /silver/ гулдмай болон үрлэн хэлбэрээр дотоодын зах зээл дээр худалдаалж эхэлжээ. Цагаан мөнгөн гулдмай нь 31.1 грамм, нэг кг жинтэй бөгөөд үрлэн мөнгө нь дөрвөн кг-аар савласан аж. 

Н.Мандуул: Төсвийн чанартай зээлүүдийг Засгийн газарт шилжүүлэх талаар судалж байгаа2022, 3 сар 14. 12:56

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. - Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, Эксим банкны үүргийг хэрэгжүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? -Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна2022, 3 сар 14. 10:41

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Уг сонсгол 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох юм. 

Манай улсын нийт гадаад өр өмнөх оноос 1 тэрбум ам.доллараар өсжээ2022, 3 сар 11. 11:44

Нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна. Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна

Монгол банкийг шалгая2022, 3 сар 10. 7:00

Монгол банкийг шалгая Монголд хамгийн эрсдэлтэй салбар банкны систем болсон нь харагддаг. Арилжааны хэдэн банк нь байсхийж байгаад л ээлж дараагаар дампуурдаг

Монгол банк: Рублийн ханшийн тогтворжилтыг ам.долларын кросс ханшаар үржүүлж тооцдог2022, 3 сар 9. 12:55

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш тасралтгүй унаж байна. Гэвч Монголд рублийн ханш сүүлийн өдрүүдэд тогтворжсон нь ямар шалтгаантай болохыг Монгол банкнаас мэдээллээ. Тэрний хэлж байгаагаар "Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм

Шилэн Цогоо: Б.Лхагвасүрэнд Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх үүрэг өгч байна2022, 3 сар 9. 11:02

Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байгаагаа бичжээ.  Тэрбээр энэ талаар "МонголБанкны Шилэн данс гэж нэг ийм зүйл бий. КТМС-ын 2-р курсын пацаан ч ийм хачин балай source бичихгүйдээ. Юуны түрүүнд Монгол банк эхний ээлжинд Shilendans.gov.mn сайтад стандартын дагуу Шилэн дансаа хөтлөхийг анхааруулж 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байна

Гадаад өрийн өндөр дарамтыг бууруулах эх оронч сэтгэл хэзээ, хэнээс гарах вэ2022, 3 сар 5. 7:00

Гадаад өрийн өндөр дарамтаа бууруулах эх оронч сэтгэл хэзээ хэнээс гарах вэ 2021 оны байдлаар Монгол Улсын гадаад нийт өр 33.2 тэрбум ам доллар Өмнөх оноосоо 2.5 хувиар өссөн. Энэхүү өрийн нэмэгдлийг ихэвчлэн Эрүүл мэндийн салбарт гэсэн тодотголтойгоор авсан. Ковидын нөхцөл байдлаар далимдуулж өрийнхөө таазыг өндөрсгөөд авч буй нь энэ

Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан2022, 3 сар 2. 15:43

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа. -Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч? -Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй

Хөгжлийн банкны хулгайг “НУУЦ”-ад оруулсан орчин цагийн хошин гунигт түүх2022, 3 сар 2. 7:00

Улс төрчдийн ууж идсэн, унтаж хэвтсэн бүгд улсын нууц. Ийм нэг хошин гунигт драмын тун ойрын жишээ гэвэл  Хөгжлийн банктай хөл толгойгоороо холбогдож байна. Монгол банкнаас Хөгжлийн банкийг шалгаж 1.6 их наядын чанаргүй зээлтэй болохыг тогтоосон

Б.Лхагвасүрэн: ХААН банкны эзэмшилд өөрчлөлт орвол Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ нь хийгддэг2022, 2 сар 28. 20:30

ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Японы иргэн Савада хувьцаагаа зарсан гэх мэт мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. Тэрбээр “ХААН банкны нийт хувьцааны 46 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан ба олон охин компанитай

МОНГОЛ БАНК: Инфляц төсөөллийн голч утгаас давсан нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан2022, 2 сар 28. 14:21

Экспортын нөхцөл байдал энэ оны эхний саруудад сайжрахгүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдал, эдийн засгийн томоохон эрсдэл болж байгаа гэж Монголбанк мэдээллээ. Цар тахлын улмаас манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2020-2021 онд гүйцэтгэлээс зөрөхөд нөлөөлжээ

ОХУ-ын SWIFT-ийн хоригт орсон банкуудаар манай банкуудын гадаад төлбөр тооцоо дамждаг бол зогсох эрсдэлтэй2022, 2 сар 28. 14:17

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан" банкны хувьчлалын асуудлаар мэдээлэл өгөв

Хөгжлийн банкинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ2022, 2 сар 25. 17:00

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан

Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээл олгосон 47 зээлийн материал дутуу, зарим баримт устгагдсан байна2022, 2 сар 25. 13:27

Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ2022, 2 сар 25. 12:47

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхярваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ2022, 2 сар 25. 7:00

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийн төслийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхяваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал

"Гантиг вилла хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно"2022, 2 сар 23. 11:22

Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com