
Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна.
Өчигдрийн байдлаар Хөгжлийн Банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэв.
Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар
“Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйл дээр нэлээдгүй судалгаа хийлээ. Нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзээд түүнийг засах ажлыг эхлүүлж байна.
Хувьцаа эзэмшигч Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Тиймээс Хөгжлийн Банкны удирдлагын баг тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь олон нийтийн мэдээллийг хэрэгсэл болон сошиал орчинд зээлдэгчдийн хувийн байдалтай холбоотой зөрүүтэй мэдээлэл цацагдаад байгаа тул үүнийг баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.
Ерөнхий мэдээлэл өгөхөд анхан шатны шүүхэд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл, 750 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.
Хамгийн удаан нь “Монгол драй милк” ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 886 хоногийн турш шийдэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна.
Хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байгаа.
Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.
Хугацаа дурдаж байгаа нь зөвхөн Хөгжлийн Банктай холбоотой хэрэг биш ер нь иргэний хэргийн процесс удаан хугацаанд шийдэгддэг.
Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих