Экспортын нөхцөл байдал энэ оны эхний саруудад сайжрахгүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдал, эдийн засгийн томоохон эрсдэл болж байгаа гэж Монголбанк мэдээллээ. Цар тахлын улмаас манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2020-2021 онд гүйцэтгэлээс зөрөхөд нөлөөлжээ. Тодруулбал, 2020 оны гурав, дөрөвдүгээр улиралд боловсруулсан төв банкны төсөөллөөр 2021 оны эдийн засгийн өсөлт 1.4 хувийн гүйцэтгэлтэй гарах магадлал маш бага буюу нэг хувь байжээ. Төсөөллийн зөрүүг нэмэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа.
Тэрээр "Хөрш орны цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн бодлого, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөж байсан нь таамаглалт нөхцөлийг өөрчлөхийн зэрэгцээ манай эдийн засгийн ихэнх салбарт гэнэтийн хүчтэй цохилт болсон. Тухайлбал, БНХАУ хилийн хязгаарлалтаа чангатгасан нь урд хугацаанд үргэлжилж байгаа нь манай гадаад худалдаа зарим сард зогсож, тээвэр, логистикийн зардал нэмэгдэн, нийлүүлэлт доголдож, эдийн засгийн өсөлт төсөөллөөс багасах, инфляц шинээр эрчимжихэд нөлөөлсөн байна. Мөн цар тахлын шинэ хувилбарууд тархсанаар 2020 оны сүүлийн хоёр сар, 2021 оны эхний хагас жилд хөл хорио тогтоосон нь ч нөлөөлжээ. Түүнчлэн, цар тахлын дараах сэргэлт геополитикийн асуудлаас үүдэн дэлхийн зах зээлд шатахууны үнэ, нийлүүлэлтийн гинжин сүлжээний доголдол, тээвэр логистикийн саатлаас тээврийн зардал өссөн нь импортын барааны үнэ, дотоод үйлдвэрлэлийн зардал, хэрэглээний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн. Хилийн хязгаарлалттай холбоотой экспортын биет хэмжээ төсөөллөөс тогтмол муудаж байснаас дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөг өнгөрсөн онд ашиглах боломжийг хязгаарласан. Эдгээр нь өнгөрсөн онд уул уурхайн салбар, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн" гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн онд инфляц төсөөллийн голч утгаас давсан нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан. Жишээлбэл, малын гоц халдварт өвчин мах бэлтгэлийн үетэй давхцсан, Эрээн Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдсон, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн, худалдааны түнш орнуудын инфляц нэмэгдсэн зэргийг төв банк нэрлэсэн юм. Инфляцын цаашдын төлөв нь тээвэр логистик, гадаад үнээс хамаарах ч дэлхий нийтээр инфляц нэмэгдэж, төв банкуудын зорилтоос давж байгаа нь гадаад үнээр дамжин импортын барааны үнэ үргэлжлэн нэмэгдэх эрсдэл дагуулж байгаа гэж мэдээллээ. Харамсалтай нь хилийн хязгаарлалт сулрах эсэх, үргэлжлэх хугацаа сунжрах эсэх, экспортын хэмжээ нэмэгдэх эсэхээс эдийн засгийн төлөв хамаарахаар байгаа ч одоогоор яг хэзээ, хэдий хэмжээгээр өөрчлөгдөхийг таамаглахад хүндрэлтэй байгаа аж.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих