Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 14-16-ны өдрүүдэд нийт 38 байршилд 63 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, орчны бохирдлыг цэвэрлэж байна
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн зай төрлүүдтэй танилцаж, өөрийн гүйх төрлийг сонгон марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна. 1.5 км Хамгийн ойрын зайн энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ бие биеэ хүлээж, дэмжиж, урамшуулан хамтдаа бариандаа орж, тухайн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд аюултай хог хаягдлыг цэгцлэж ногоон, шар бүсэд хуваана. Энэ ажлын хүрээнд ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах, зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид шатахуун, дизель түлшийг худалдан борлуулах аж. Мөн инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус, нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж, авто сэлбэгийн задгай худалдаа, засварын бүх төрлийн үйлчилгээ, хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор болов. Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух нэвтрүүлэх юм
Хаврын улиралд хуримтлагдан хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Уруйн үер, шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй байдаг тул нийт айл өрх, албан байгууллагуудад дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Шар усны үер эхлэх хугацаа Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм. Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна
Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм
НЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгууллаа. Ёслолын ажиллагаанд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Загарсүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж болон албаны хүмүүс оролцсон юм. Гэрээг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үзэглэсэн. Зөвлөх үйлчилгээний захиалагчаар НЗДТГ, санхүүжүүлэгчээр Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан, гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллах юм
Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм
Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа. -Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны буюу өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталжээ. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна
Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл гүүрийн ажлыг Үндэсний баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм. Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/12 дугаар захирамжийн хүрээнд 12,13,14,15,16 дугаар хорооны нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлэг, контейнерыг чөлөөлөх ажил өнөөдөр /2022.03.15/ эхэллээ. Нийслэлийн хэмжээнд иргэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайг ногоон байгууламж болгосон билээ. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн эхний ээлжинд 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөхөөр ажиллаж байна
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн
Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.03.14/ зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард танилцуулж байсан. Уг цахим системд одоогийн байдлаар төрийн 60 гаруй байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган эхэллээ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болж байна
Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий