Агаарын бохирдлыг бууруулахын тулд ногоон, шар бүсэд хуваана



3-р сарын 6 | 10 цаг 21 минут
1

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд аюултай хог хаягдлыг цэгцлэж ногоон, шар бүсэд хуваана.

 Энэ ажлын хүрээнд ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах, зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид шатахуун, дизель түлшийг худалдан борлуулах аж. Мөн инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус, нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж, авто сэлбэгийн задгай худалдаа, засварын бүх төрлийн үйлчилгээ, хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор болов.

 Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух нэвтрүүлэх юм. Харин 95 мянган айлыг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөжээ.  





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com