Нийтлэл

Л.Оюун-Эрдэнийн “танкны зам”-ууд аминд орно шүү2022, 3 сар 16. 7:25

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1580 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1230, хулгайтай холбоотой 49, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 127, гэмт хэргийн шинжтэй 96 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн “индекс”-ийг нэмжээ2022, 2 сар 23. 9:20

Л.Оюун-Эрдэнэ анх 2016 оны УИХ-д орж ирсэн. Тэгээд л намынхаа даргатай шөргөөцөлдөж эхэлсэн

Монголын улс төрөөр сонин юу байна2022, 2 сар 22. 9:50

Хавар болохоор Монголын улс төр идэвхиждэг, идэвхжүүлдэг бичигдээгүй хуультай. Үүнийг олон нийт хаврын синдром гэж нэрлэдэг

Монгол, Японы хооронд гүүр барьсан ахмад дипломатч С.Хүрэлбаатар2022, 2 сар 21. 7:27

 Орчуулагчаас Элчин сайд хүртэл Токиогийн Аояма галерейд гарсан "Тэнгэр, нар, түншлэл" Монгол, Японы калиграфчдын хамтарсан үзэсгэлэнд Ерөнхий сайд Ш.Абэ өөрийн бүтээлээ тавьж өрсөлдсөн юм. 2016.03 сар. Монгол, Японы хооронд 1972  оны хоёрдугаар сарын 24-нд  дипломат харилцааг анх тогтоосон түүхтэй

СӨХ ба лифт2022, 1 сар 31. 9:00

Сар шинийн баяр дөхсөн нүргээнт өдрүүдэд олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн сэдэв давалгаалсан нь СӨХ  хийгээд  лифт   буюу цахилгаан шатны асуудал байлаа.  Жаахан таагүй зүйлийг бид монголчуудын сайн мэдэх Д.Нацагдоржийн   “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор жишээ татдаг шиг, тийм нэг харьцуулалт гарч ирэв. Үнэхээр “Цагаан сар ба хар нулимс”  гэж зүйрлэм   үйл явдал болоод өнгөрлөө

Монгол үндэсний аж төрөх ёс2022, 1 сар 26. 7:40

Үзээгүй сонин сайхныг үзэхсэн гэж, сонсоогүй сонин сайхныг сонсохсон гэж, олоогүй ховор сайхныг олохсон гэж, бүтээгээгүй гоц сайхныг  бүтээхсэн гэж, жаргаагүй  үлэмжийн сайхнаар жаргахсан гэж,  амьдраагүй  эрхэмсэг сайхнаар амьдрахсан гэж      хүсэмжлэн тэмүүлж явдаг нь хүмүүн хэмээх өөдрөг сэргэлэн   амьтны   насан  заяаны хувь тавилан нь  юм байна аа.  Хэрэглээгүй сайхныг хэрэглэх сэн гэж, жаргаагүй  жаргалаар жаргахсан гэж,  амьдраагүй сайхнаар амьдрах сан гэж   тийнхүү айл саахалт, нутаг  ус,  хотол түмнээрээ  амь санаа нэгтэй  нөхөрсөг  нигүүлсэнгүй амьдардаг  ариун журамт зан  суртахуунтай  нэгэн бүлэг   хүмүүс  энэ  бөөрөнхий алаг дэлхийн нарлаг сайхан өвөр  энгэрт нь ээнэгшин   амьдарч эрин зуун олныг элээсэн нь эдүгээ цагийн эрх танхил бидний монгол түмэн юм санжээ. Тэгээд  л хэн нэгнийгээ гадуурхаж алагчлахгүй, айл саахалт, нутаг ус, хотол олноороо амь санаа нэгтэй амьдарч, тэр тоолон амьдрал ахуй нь улам улам дээшлэн сайжраад л тийнхүү дээшлэн сайжрах тусмаа улам улмаар сайжрахсан гэж бүх нийтээрээ зэрэг зэрэг хүсэмжлэн тэмүүлээд л, тэр хэрээрээ шамдан хичээж ажиллаад л ажиллах тусмаа сайжраад л тийнхүү монгол хүний хүсэл ажил хоёр нь нарт хорвоогийн өдөр шөнө хоёр мэт ээлжлэн хөөцөлдөж олон арав, зуу, мянга, түм дахин эргэлдсээр нэг л мэдэхэд хүн төрөлхтний нэн содон эрхэмсэг оршихуйн анхны өндөр алтан босгыг нийтээрээ даваад орчихжээ

Минжийн заставт ажилласан гишүүд ажлаа хэзээ тайлагнах вэ2022, 1 сар 26. 7:12

Хил хамгаалах байгууллага гэж хаалгаа янгинатал түгжиж, хэвлэлээс “нүүрээ” нуудгаараа мэргэшсэн газар бий. 

УИХ-ын гишүүд ярилцлага өгөх үүрэгтэй2022, 1 сар 19. 19:01

УИХ-ын гишүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй, зугтдаг, илт тээршаадаг хандлагатай болчихоод байна. Үүнийг зөвхөн “Өдрийн сонин” дээр судалгаа хийхэд тоо, хувь, нэр устайгаа гараад ирлээ

Бүх бурууг урд хөршдөө тохож, харилцаандаа сэв суулгах хэрэг байна уу Б.Жавхлан сайдаа2022, 1 сар 18. 15:46

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг коммунист зарчмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж, буруугаа бусдынх болгодог болоод удаж байна. Дарханы зам баригдаагүй нь зунжин орсон борооны буруу. Агаарын бохирдол нэмэгдсэн нь гэр хорооллын иргэдийн буруу. МАН-ын дарга нарт буруу байхгүй. Харин бусад нь буруутай шүү гэдэг хандлагыг ганц нэгээр тогтохгүй гаргаж ирлээ. Ард иргэдээсээ буруутанг хайж ирсэн дарга нар маань эцэстээ Эрээний боомт хаагдсан нь өвлийн олимпын буруу гэж чанга дуугаар зарлав. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд алдаагаа үүрүүлэх зүрх, зориг Монгол төрийн түшээдээс л гарах байх. 

Төрд тогтсон тортог ба шийдэлгүй менежер2022, 1 сар 17. 14:00

Утаа уугисаар, униар тунарсаар Улаанбаатарчууд уушигласаар. Энэ байдал нийслэлд 20 гаруй жилийн өмнө эхэлснээсээ хойш хэзээ ч өөрчлөгдсөнгүй. Энд буруутан байх учиртай. Буруутан нь иргэд гэдгийг итгэж сонгосон түшээд чинь зарлаад байна иргэдээ.

Хүүхдийн мөнгө хэнд хэрэг болов2022, 1 сар 17. 11:44

Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу  иргэд хүүхдээ мөнгөө авахдаа хүсэлт гаргах шаардлагатай болчихоод байгаа. Энэ оны эхнээс зургадугаар сарын 1 хүртэл эцэг, эхчүүд хүүхдийн 100 мянган төгрөгөө бүтнээр нь авах эсэхээ хүсэлт гаргаж шийдвэрлэнэ. Мөнгөө авна гэсэн хүсэлт гаргавал 100 мянган төгрөг өгнө. Гаргахгүй бол 50 мянгыг нь өгөөд, үлдсэнийг нь хуримтлал үүсгэх нэрийдлээр Төр авах нь.  Цаашлаад энэ оны долдугаар сарын 1-ээс ямар ч сонголт өгөхгүйгээр 100 мянган төгрөгийн талыг нь шууд хуримтлалд татна.  Ирээдүй өв санд, нэрийн дансанд хуримтлуулна гэх мэт сайхан төсөөллийг тэд бидэнд амласан.

Усан цахилгаан станцын намтар2021, 12 сар 13. 7:42

1990-92 онд эхлүүлсэн эдийн засгийн реформ дараагийн дөрвөн жилд нь үндсэндээ таг зогссон байлаа. 1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар алдагдсан жилүүдийг нөхөхөөр уйгагүй ажиллав. 350 хувь хүрээд байсан гиперинфляцийг яаралтай зогсоон, мартагдсан хувьчлалыг сэргээж, банк санхүүгийн салбарт үндсэн эргэлт хийв. Хамгийн зовлонтой асуудал га

ТОЙМ:МАН авлигаар “ам халж”,төр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар төмөр нүүр гаргахаа сануулав2021, 12 сар 12. 7:00

Эрх баригч МАН-ын 30 дахь их хурал Даваа гарагт /2021.12.06/ хуралдлаа. Их хуралд 1245 төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд байв. Хурлаар есөн асуудал хэлэлцэнэ. Намын даргын улс төрийн илтгэл, намын ерөнхий хорооны тайлан илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын тайлан, Намын хөгжил дэвшлийг манлайлах нам гэсэн илтгэлийг сонссон юм. Мөн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар тэр эрх баригч улс төрийн хүчний даргаар сонгогдлоо.

Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр аваад бүгдийгээ өгдөг Монголын “бодлого” зогсох нээ!2021, 12 сар 9. 9:59

Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр, 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд Төрийн ордонд нэгэн үйл явдал боллоо. Улс тунхагласны өдөр бол Монголын түүхийн асар том, эрхэм үйл явдал юм

Үндэсний бөхийг сүмо шиг л хөгжүүлье2021, 12 сар 7. 10:15

  “Дэлхийд бид юугаараа омогшиж, ялгардаг вэ” монгол хүн та энэ асуултыг өөртөө  тавьж үзсэн үү. Биднийг товойлгох, бусад улс үндэстнээс ялгах хамгийн том брэнд бол өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, үндэсний түүхт уламжлал билээ

Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна2021, 12 сар 1. 10:46

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрч, хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Тус хот байдлыг хяналтдаа авсны дараа хилээ нээх талаар ярилцана гэсэн албан хариуг тухайн үедээ өгч байсан

Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?2021, 12 сар 1. 7:25

Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. 

Алсдаа “аминд орно”, тэдний "хөдөлгөсөн" том төслүүд2021, 12 сар 1. 7:20

COVID19 цар тахал хүн төрөлхтөнд байсгээд л шинэ “үр төл”-өө танилцуулж байна. Тэр бүрт нь дэлхийгээрээ хямарч, дарж авах вакцины аянд мордоцгоох аж

Булхайг дэлгэгч Богд Зонхав2021, 11 сар 30. 7:19

Монголчууд өчигдөр  Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, Цастын мэргэдийн оройн чимэг, "Бодь мөрийн зэрэг" номын зохиогч, их эрдэмтэн Богд Зонхавын нирваан дүрийг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан  дүйцэн өдрийг  дээр дооргүй  нижгэр тэмдэглэв. Үүний өмнө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Богд Зонхавын намтар, уран бүтээлийн судлалд” сэдэвт  эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан

Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com