70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болсон байна. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгсчээ
“Дэлхийн мисс-2022” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд маргааш болно. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож буй мисс А.Бөртэ-Үжин үндэсний өв соёл уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. 1951 оноос хойш 70 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг дэлхийн нэг тэрбум хүн шууд үздэг бөгөөд Монгол Улсын мисс 3 минут 30 секундийн хугацаанд уран нугаралтын үзүүлбэр толилуулах юм байна. Тэмцээний шалгаруулалтыг MNC телевиз Улаанбаатарын цагаар 2022 оны 3 дугаар сарын 17-ны 8.00 цагт шууд дамжуулан хүргэх юм. Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. - 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд; Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана. - 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ. БНСУ-д ирэхээсээ өмнө ( https://cov19ent.kdca.go.kr ) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна
КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт буюу маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амрах юм
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр НОБГ-т 14:07 цагт ирсэн.
Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг шуурхай ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн 21-р хорооны "Спорт цогцолбор"-ын хашаан дотор барилга шатаж байна гэсэн дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирлээ.
ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Улс болон Англи Улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв
Мэдүүлэг өгөхөөр очиж, бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унагасан гэх цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр цахим орчинд тавигдсан. Тэгвэл тус охин нь гэрч хохирогчоор биш, харин бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт цагдаад байцаалт өгөхөөр очсон байна. Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгажээ. Хохирогч охины аав “Толгой, нүүр нь цэврүүтсэн байдалтай байна. Энэ хэрэг өчигдөр 15:00 цагийн үед Шангрила дахь кофе шопд болсон. Манай охин найзуудтайгаа сууж байхад нь Чи намайг таньдаг юм уу, яагаад намайг хараад байгаа юм? гээд өшиглөсөн
Украины Харьков хотод энэ сарын 24-нөөс эхлэн 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоогоод байгаа. Дайны халуун цэг болоод байсан энэ хотод Монголын 18 оюутан эх орон руугаа ирэх хүсэлт өгсөн ч амжиж гарч чадалгүй метроны буудалд хоргодож байсан. Улмаар өчигдөр Харьков хотод байсан 18 оюутны долоо нь тус хотод оршин суудаг Монгол аавтай украин иргэн эмэгтэйн хамт Львов хот руу орон нутгийн цагаар 13.30 цагт галт тэргээр хөдөлсөн
"Оюутан цэрэг" сургалтад бүртгүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 01-10-ны хооронд цахимаар авах талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харьков хот 2022.02.26 17:35 цаг Украин дахь монгол иргэний ээж Б.Нинжиндунтай ярилцлаа. -Таны хүү Украинд амьдардаг юм байна. Сүүлд хэзээ холбогдов? -Миний хүү гэр бүлээрээ Харьков хотод амьдардаг юм. Сүүлд хүүтэйгээ зургаан цагийн өмнө л хувь чатаар холбогдсон
ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна. Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо
Олон улсын харилцааны нөхцөл байдал хурцдаж, улс хооронд пуужин харваж гал нээлээ. ОХУ Украины зүүн зүгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулахаа пүрэв гарагийн үүрээр зарлав. Оросын үндэсний телевизээр дамжуулсан мэдээгээр Путин Украины зэвсэгт хүчнийг бууж өгч, гэр лүүгээ харихыг уриалжээ. Тэрбээр “Хэрэв цуст мөргөлдөөн гарах юм бол бүх хариуцлагыг нь Украины Засгийн газар үүрнэ. Гэхдээ Украиныг эзлэх төлөвлөгөө бидэнд байхгүй. Бүгд найрамдах Донбассын Ард улс туслах хүсэлт тавьсны дагуу цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэ нь найман жилийн турш Украины хүчирхийлэлд өртөж, геноцид өртсөн иргэдийг хамгаалах зорилготой” гэж ТАСС агентлагт ярьжээ. Харин Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг зарласан. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэнийг гадны хэвлэлүүд дамжуулж байна.
Аргын тооллын 2 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, улаагчин хонь өдөр