Халуун кофе асгуулсан охины аав: Эхлээд өшиглөсөн, дараа нь кофегоо асгасан, аав нь “том прокурор” гэж хэлсэн



3-р сарын 2 | 11 цаг 55 минут
14464

Мэдүүлэг өгөхөөр очиж, бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унагасан гэх цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр цахим орчинд тавигдсан.

Тэгвэл тус охин нь гэрч хохирогчоор биш, харин бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт цагдаад байцаалт өгөхөөр очсон байна.

Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгажээ.

Хохирогч охины аав “Толгой, нүүр нь цэврүүтсэн байдалтай байна. Энэ хэрэг өчигдөр 15:00 цагийн үед Шангрила дахь кофе шопд болсон.  Манай охин найзуудтайгаа сууж байхад нь Чи намайг таньдаг юм уу, яагаад намайг хараад байгаа юм? гээд өшиглөсөн. Улмаар халуун кофегоо толгой дээрээс нь асгасан. Өөрийгөө “би баян айлын хүүхэд, манай аав том прокурор” гээд тоохгүй гараад явсан гэсэн. Байнгын хараалын үг урсгадаг. Бичлэгээ устгахгүй бол шүүхэд хандана гэж манай охиныг сүрдүүлж байгаа” гэлээ.

Тухайн алба хаагчид цагдаагийн ёс зүйн дүрмийн дагуу  ёс зүйн алдаа гаргасан  алба хаагчдад хариуцлага тооцохоор болжээ.

 

Эх сурвалж: Gereg.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com