Ковидод зарцуулсан гадаадын зээл тусламжид аудит оруулна



2022 оны 3-р сарын 15 | 19 цаг 00 минут
476

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв.  Тэрбээр "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон. Шалгалт хийгдэж дууссаны дараа Засгийн газарт танилцуулна. Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар энэ талаар олон нийтэд мэдээлнэ" гэлээ.  ДЭМБ-аас цар тахлын үеийн арга хэмжээнд мөн хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа аж.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com