А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ



3-р сарын 17 | 7 цаг 57 минут
226

“Дэлхийн мисс-2022” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болно.

Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож буй мисс А.Бөртэ-Үжин үндэсний өв соёл уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ.

1951 оноос хойш 70 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг дэлхийн нэг тэрбум хүн шууд үздэг бөгөөд Монгол Улсын мисс 3 минут 30 секундийн хугацаанд уран нугаралтын үзүүлбэр толилуулах юм байна.

Тэмцээний шалгаруулалтыг MNC телевиз Улаанбаатарын цагаар 2022 оны 3 дугаар сарын 17-ны 8.00 цагт буюу өнөөдөр шууд дамжуулан хүргэх юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтаас дурдвал мисс А.Сарнай шилдэг 25 мисс, мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com