B.1.1.529 гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархсан байна. Тиймээс улс орнууд хилээ хааж эхэлжээ. Өмнөд Африкаас гаралтай Ковидын B.1.1.529 шинэ хувилбар олон төрлийн мутацид орсон, онц аюултай хувилбар бөгөөд маш хурдацтай тархаж байгаа юм байна
Өнгөрсөн онд 22 улсад гарсан 158 халдлагын улмаас хүмүүнлэгийн тусламжийн 313 ажилтан хүчирхийллийн хохирогч болсон тухай НҮБ-ын төлөөлөгч наймдугаар сарын 19-нд болох дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан мягмар гарагт мэдээлсэн байна.
Манай улсын эрх баригчид шаардлагатай тохиолдолд Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборуудыг ашиглахад бэлэн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ тухай “Hurriyet Daily News” сонин мэдээлэв. “Шаардлагатай гэж үзвэл С-400 зенитийн пуужингийн цогцолборыг бид ашиглах болно
Иерусалим Израилийн нийслэл болохгүй байснаараа Палестинтай үүссэн сөргөлдөөн энхийн замаар зохицуулагдана гэж Израиль үзэхгүй байна хэмээн Иерусалимын асуудал эрхэлсэн сайд Зеев Элькин "Известия" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.Тэрбээр хэлэхдээ “АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн нь Ойрхи Дорнодын байдлыг улам бүр тогтворгүй болгоход хүргэж байна гэж үзэж байгаа нь утгагүй юм. Иерусалим Израилийн нийслэл болохгүй бол сөргөлдөөн энхийн замаар зохицуулагдахгүй” гэжээ.Түүний хэлж байгаагаар, ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх нь Израиль улс Иерусалимыг улсынхаа нийслэлээ гэж үзэхээсээ татгалзахгүй гэдгийг Палестины талд ойлгуулах учир сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах боломжийг нэмэгдүүлэх аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр зарлаж, Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Д.Трампын шийдвэр палестинчуудын дунд эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм. Лалын болон христосийн шашинтнууд, еврейчүүдийн аль аль нь "ариун газар" гэж үздэг олон газар Иерусалимд байдаг юм. Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдэхдээ “Ираны авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ нь цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч бусад улстай хийх яриа хэлэлцээнээс хамаарна” гэжээ. Тэрбээр хэлэхдээ “АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс хууль бусаар гарч, түүнийг өмнө нь байнга зөрчиж ирсэнтэй холбогдуулан Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнийхөө үр ашгийг манай улсад тус хэлэлцээрт оролцогч улсууд бүрэн өгч чадах эсэхийг тодруулахын тулд би Ерөнхийлөгч Хасан Руханийн зааврын дагуу дипломат хүчин чармайлт гаргах болно
Хэрвээ Ираны эсрэг хоригоо зогсоох тухай шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 5 дугаар сард сунгахгүй бол Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээнэ. Ийм мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф телевизийн СВS сувагт ярилцлага өгөхдөө хийлээ. “Ерөнхийлөгч Трамп албан тушаалдаа орсноосоо хойш Венийн хэлэлцээрийг сахин мөрдөж байгаагүй
“ОХУ-ын эсрэг АНУ-ын нэвтрүүлж буй хориг арга хэмжээний хариуд авч хэрэгжүүлэх сөрөг арга хэмжээнүүд нь Оросын эдийн засагт хохирол учруулахгүй. Бид өөрсдийн эрх ашигт нийцсэн хориг арга хэмжээ авна