Европын холбоо Украины дүрвэгсдийг хүлээж авахаар бэлдэж байна



2-р сарын 28 | 12 цаг 07 минут
521

Европын зөвлөл Украинаас дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлөөс шалтгаалж хэд, хэдэн хувилбараар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Бид олон хувилбартай төлөвлөгөө бэлдэж байгаа. Бид мэдээж дүрвэгчдийг хүлээж авна. Европын холбоонд онцгой нөхцөл байдалд баримтлах дүрэм журам гэж байдаг. Түүнийхээ дагуу ажиллана. Зөвхөн гишүүн орнууд гэхгүй, дүрвэгч хүлээж авахад бэлэн байгаа бусад улстай ч хамтарна” гэж тэрээр онцолсон байна.

Нөхцөл байдлаас шалтгаалаад 20 000-аас нэг сая хүртэлх дүрвэгч Украинаас Европын холбоо руу дүрвэнэ гэсэн таамаглал гараад байгаа билээ.   





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com