Б.ТӨГС
Хуванцар бол хүний гараар бүтээгдсэн олон материалын нэг бөгөөд байгаль орчинд аюултай байдлыг нь яг л харь гаригийн шинэ биеттэй адил, энэ дэлхийд зориулагдаагүй гадны биет гэх мэтээр тодорхойлдог.
Энэ материалаар хийдэг нүүрний хамгаалах маскийг цар тахлын үеийн хамгийн аюултай хог хаягдлаар нэрлэж, далай уснаас олон мянган ширхгээр нь гаргаж цэвэрлэж ирсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын PNAS судалгааны байгууллагын шинэ судалгаагаар цар тахалтай холбоотой эмнэлгийн хог хаягдал болох хуванцар хамгаалалт, шил, тариур, бээлий гэх мэт нь өнгөрсөн хугацаанд хаягдсан 1.56 тэрбум амны хаалтаас хамаагүй илүү аюул учруулж байгааг тогтоожээ. Хамгийн гол нь бүгд далайд хаягдаж байгаа нь асуудал болоод байгаа аж. Тус судалгаагаар COVID-19 дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн 193 улс найман сая тонн гаруй цар тахалтай холбоотой хуванцар хог хаягдал үйлдвэрлэсэн болохыг тогтоосон бол үүний 26 мянга орчим тонн нь аль хэдийн далайд хаягдсан гэж үзэж байна. Тэгвэл далайд хаягдсан хуванцрын 87 орчим хувийг эмнэлгүүд үйлдвэрлэж байгаа бол ердөө долоон хувь нь хувь хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгслүүд байгаа аж. Жишээлбэл, ковидын тест л гэхэд зөвхөн 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тус судалгаанд ажилласан Хятадын Нанжин их сургуулийн эрдэмтэн Яньсу Жан “Цар тахалтай холбоотойгоор дэлхийн хог хаягдлын асуудалд бид нүүрний маскийг хамгийн ихээр буруутгаж байв. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хэрэглэж байгаа халдвар хамгааллын хэрэгслийг хэрхэн зохистой устгах хаях тухай л төвлөрч байв. Гэтэл бодит байдал эсрэгээрээ эргэж эмнэлгүүдээс гарч байгаа хог хаягдал ийм хэмжээнд асуудал үүсгэнэ гэж тооцоолоогүй. Дэлхийн хэмжээнд халдварын 30 хувь нь Азид гарч байгаа ч нийт хог хаягдлынх нь 72 хувь нь энэ тивд ногдож байна. Европт 11 хувь, АНУ-д ердөө 1.9 хувийн хаягдлыг гаргасан байна. Тэгэхээр хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэхгүй байгаа Азийн улс орнууд үүнд буруутай. Ялангуяа вакцинжуулалт бага хувьтай байгаа, халдварын тохиолдол их байгаа улс орнуудыг хэлж болно” гэж ярилцлагадаа онцолжээ. 2015 оны судалгаагаар далайд 5.25 их наяд гаруй хуванцар байсан аж. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар энэ зууны эцэс гэхэд тахал өвчинтэй холбоотой бараг бүх хуванцрууд далайн эрэг эсвэл далайн ёроолд шилжинэ гэжээ. “Хэдийгээр сүүлийн жилүүдэд хуванцрыг химийн бодисгүй, аюулгүй байдлаар үйлдвэрлэх болсон мэт сурталчилж байгаа ч олон төрлийн хорт бодис, нэмэлтүүдийг ашиглаж байж л ийм материал үйлдвэрлэхээс аргагүй гэдэг нь тодорхой. Орц найрлагыг нь тодорхойлох боломжгүй, нууцлагдмал байдлаар хэдэн зуун төрлийн хуванцрыг хүн төрөлхтөн үйлдвэрлэдэг болсон” гэж Стокгольмын нөхөн сэргээх төвийн ажилтан Патрисия Вилларрубиа-Гомез мөн ярьжээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын 2017 оны тайланд амьсгалын зам болон хоол боловсруулах замдаа микропластик их хэмжээгээр агуулагддаг загас болон далайн бусад амьтдын нас баралт нэмэгдэж байгааг тогтоосон байдаг. Энэ нь хясаа, загас гэх мэт далайн хоол иддэг хүмүүс дам байдлаар микропластикыг идэж байгаа нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судлах шаардлагатай гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл цар тахлын үеэр өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн хуванцрын асуудал энэ судалгааг илүү яаравчлах шаардлагатайг сануулж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.10 БААСАН № 242 (6719)
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих