БНХАУ эдийн засгийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, өсөлтийг хойш татаж буй салбаруудаа сэргээх томоохон шийдвэрүүд гаргаж эхэллээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сард гарсан үймээн самууныг дарснаас хойш хоёр сарын дараа лхагва гарагт мэдээлэл хийв. Тэрээр ард түмэндээ хандаж "супер ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр"-ээс хүчирхэг парламенттай ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс руу шилжиж, ерөнхийлөгч нь намуудын ажилд оролцохгүй, төрөл төрөгсөд нь төрийн албан тушаал хашихгүй” гэж мэдэгдэв.
Лхагва гарагийн орой Япон улсын зүүн хойд эрэг орчимд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас одоогоор хоёр хүн амь үрэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэн нь тогтоогдоод байна. Мөн өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон тухай мэдээлжээ.
Малайз улс Индонез хүртэл далай доогуур хонгил тавьж төмөр замаар холбогдох эрмэлзэлтэй байна
БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбарын давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрч, өдөрт 370 мянган хүнээс халдвар илрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдээлжээ. Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, лхагва гарагт анх удаа 300 мянга даван 342 446 хүнээс халдвар илэрсэн байна. “Энэ цаг үед Засгийн газар хүнд өвчтөнүүд, нас барсан тохиолдлын тоог бууруулахыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд хангалттай тооны эмнэлгийн орыг бэлдэнэ” гэж Ким Бу Кюм “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлжээ. Шинжилгээний тухайд тэрбээр хэлэхдээ, эрүүл мэндийн байгууллагуудад хийж буй түргэвчилсэн антигений шинжилгээний хариуг “COVID-19” халдварыг албан ёсоор батлахад хүлээн зөвшөөрөх бөгөөд ийм тохиолдолд “PCR” шинжилгээ хийх шаардлагагүй болно гэсэн байна. “Ингэснээр шинжилгээний хариу хурдан гарах боломжтой тул халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой
Өнгөрсөн Лхагва гарагт Пакистаны зүүн бүсийн Миан Чанну хотын ойролцоо өндөр хурдтай биет унаж дэлбэрсэн ба уг биетийн ниссэн зам зорчигч тээврийн онгоцнуудад аюул учруулсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв. Тэгвэл Баасан гарагт Энэтхэг улс үүнийг өөрийнх нь пуужин байсныг хүлээн зөвшөөрчээ. Техникийн алдааны улмаас пуужинг санамсаргүй харваснаа мэдэгдсэн Энэтхэгийн засгийн газар Пакистаны талд гүн харамсал илэрхийлсэн байна. Азаар пуужин газардах үеэр хүний амь эрсдээгүй гэнэ. “2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болсон ээлжит үзлэг шалгалтын үеэр санамсаргүй техникийн алдаа гарснаас пуужин харвасан байна. Энэтхэгийн засгийн газар уг асуудалд нухацтай анхаарал хандуулж, өндөр түвшинд шалгах үүрэг өглөө” гэж Делигийн эрх баригчдын мэдэгдэлд өгүүлжээ. Харин Пакистаны засгийн газрын мэдэгдэлд ийм алдаа ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг, дахин ийм алдаа гарахаас хатуу сэргийлэхийг Энэтхэгийн талд анхааруулсан байна. Исламабадын албаны эх сурвалжийн мэдээлснээр уг пуужин дууны хурднаас гурав дахин өндөр хурдаар 12 км өндөрт, Пакистаны агаарын хил дотор 124 км зам туулсны эцэст унасан гэнэ. Баасан гарагт Пакистаны гадаад хэргийн яам болсон хэрэг явдалтай холбогдуулан Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн мөрдлөг шалгалтын үр дүнгээ хуваалцахыг Энэтхэгийн засгийн газарт уриалжээ. Пакистан, Энэтхэг хоёул цөмийн зэвсэгтэй, Британийн колоничлолын үед нэг захиргаатай байгаад тусгаар тогтносныхоо дараа хуваагдсан улсууд юм
БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбарын давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрч, өдөрт 370 мянган хүнээс халдвар илрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдээлжээ. Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, лхагва гарагт анх удаа 300 мянга даван 342 446 хүнээс халдвар илэрсэн байна. “Энэ цаг үед Засгийн газар хүнд өвчтөнүүд, нас барсан тохиолдлын тоог бууруулахыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд хангалттай тооны эмнэлгийн орыг бэлдэнэ” гэж Ким Бу Кюм “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлжээ. Шинжилгээний тухайд тэрбээр хэлэхдээ, эрүүл мэндийн байгууллагуудад хийж буй түргэвчилсэн антигений шинжилгээний хариуг “COVID-19” халдварыг албан ёсоор батлахад хүлээн зөвшөөрөх бөгөөд ийм тохиолдолд “PCR” шинжилгээ хийх шаардлагагүй болно гэсэн байна. “Ингэснээр шинжилгээний хариу хурдан гарах боломжтой тул халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой
Хятадын эрх баригчид Хонконгийн өөртөө засан тогтнох өндөр түвшний эрхийг хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян мэдэгдэв. “Бид “нэг улс-хоёр тогтолцоо” бодлогыг хатуу баримталж, Хонконгийн өөртөө засан тогтнох эрхийг өндөр түвшинд хангана
Японы ард түмэн байгалийн гамшигт хохирогчдын дурсгалыг хүндэтгэнэ 2022-03-11 13:41:31 Одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Япон улсын зүүн, зүүн хойд бүс нутаг цунами, газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган хүн амь үрэгдэж байсан. Японы ард түмэн энэ өдрийг гамшигт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Харин Японы Засгийн газар жил бүр зохион байгуулдаг зан үйлийг зогсоосон учраас энэ жил төрийн санхүүжилттэй ёслол болохгүй аж. 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Японы зүүн хойд далайн бүсэд 9 магнитын хүчтэй газар хөдлөлт болж улмаар 10 метрийн өндөр цунами үүсгэж байсан
БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Консерватив намаас нэр дэвшигч 61 настай Ён Сүк Ёл сонгогдлоо. Тэрээр ангийн тэгш бус байдлыг хална гэсэн амлалт өгсөн. 2017 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажилласан Мүүн Жэе Ин нь Ардчилсан намын гишүүн
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун төрийн сансрын агентлагт зочлох үеэрээ өөрийн улсад бүтээж буй тагнуулын хиймэл дагуулыг бүс нутаг дахь АНУ-ын цэргийн талаарх болон тэднээс "хараат хүчнүүдийн” мэдээллийг цуглуулах зорилготой гэж мэдэгджээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээнээс эш татан уламжилсан байна. "БНАСАУ-ын удирдагч саяхны чухал туршилтуудын үеэр сансраас зураг авах арга, өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмжийн гүйцэтгэл, зураг дамжуулах системийн найдвартай байдал баталгаажсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв" гэж KCNA мэдээлжээ. Ким Жөн Ун “цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээж, ашиглалтад оруулахын зорилго нь Америкийн империалистуудын түрэмгий цэргүүд болон Өмнөд Солонгос, Япон, Номхон далайн бүс нутаг дахь тэднээс хараат хүчнүүдийн талаарх бодит мэдээллийг БНАСАУ-ын Зэвсэгт хүчинд цаг алдалгүй хүргэх явдал юм гэдгийг мэдэгдэв" гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Ким Жөн Уны цохон тэмдэглэснээр, БНАСАУ нь өөрийн гэсэн хиймэл дагуул бүтээх нь “дайсныг анхааралтай ажиглах, тус улсын талаар явуулж буй үйл ажиллагааных нь мөн чанарыг тодорхойлох стратеги, тактикийн чухал алхам юм”
Францын Засгийн газар ажлын байранд мөрдөж буй “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг гуравдугаар сарын 14-ний өдрөөс цуцална гэж тус улсын Хөдөлмөрийн сайд Элизабет Борн мягмар гарагт мэдэгджээ. Тодруулбал, ажлын байранд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болж, хүн хоорондын зай барих журмыг цуцална гэж “Le Figaro” сонин түүний мэдээлснийг эш татан уламжилсан байна. Гэхдээ халдвар тархсан хэвээр байгаа тул амны хаалт зүүх хүсэлтэй ажилтнуудад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шаардлага тавихгүй гэдгийг нэмж хэлжээ. Мөн гараа угаах, аливаа гадаргууг цэвэрлэх, ажлын байрыг агааржуулах зэрэг эрүүл ахуйн дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдөхийн ач холбогдлыг Хөдөлмөрийн сайд цохон тэмдэглэсэн байна
БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ. Энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч, өрхийн амьжиргааг дээшлүүлэх амлалт өгсөн Ли Жэ Мён болон сөрөг хүчний гол намаас нэр дэвшигч, шударга нийгмийг цогцлоохоо амлаж буй Юн Сок Ёлын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаа юм. Сонгогчдын саналаа өгөх сонирхол өмнөх сонгуулиудынхаас өндөр байгааг өнгөрсөн долоо хоногт болсон урьдчилсан санал хураалтын сонгогчдын ирц харуулж байна
БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх судалгааны хүрээнд бямба гарагт туршилт явуулсан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ням гарагт мэдээлжээ
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын медалийн чансааг Хятадын баг тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.
БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ. Бямба гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо болсон 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) VI чуулганы нээлтийн хурлын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа энэ тухай мэдэгдсэн байна. Хот газарт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, хотын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, инфляцын гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 орчим хувьд барих, үр тарианы гарцыг 650 сая тонноос багагүй байлгах зэрэг зорилтыг тус улс энэ онд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Хятад улс байгаль орчныг хамгаалж, гол бохирдуулагч бодисуудын ялгаралтыг бууруулахын тулд цаашид илүү их хүчин чармайлт гаргах болно гэж Ли Көчян мэдэгдсэн байна. Эрэлт буурах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн гурван дарамттай энэ онд Хятадын эдийн засаг нүүр тулахаар байгаа учир эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг чухалчилж, илүү их ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах хэрэгтэй буйг тэрбээр цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгаж, макро эдийн засгийн бодлогыг бэхжүүлэх замаар зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь энэ оны хамгийн чухал зорилтууд болоод байна” гэв. Хятад улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 114.37 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн юм
Өмнөд Солонгосын Ульжин тойрогт ойн түймэр дэгдэж, аюулгүйн үүднээс орон нутгийн 4 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Хүчтэй ойн түймэр богино хугацаанд хүрээгээ тэлэн асч, ойролцоох цахилгаан станцын барилга руу ойртож байгаа юм. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар түймэр баасан гарагийн 11 цагийн алдад уулын бүсэд дэгдэж, улмаар маш богино хугацаанд хүрээгээ тэлсэн байна.Түймрийг унтраахаар 1,800 гаруй гал сөнөөгч, гал сөнөөх 91 машин, мөн 43 нисдэг тэрэг дайчилжээ
ОХУ-ын Батлан хамгаалах яам Москвагийн цагаар өглөөний 10 цагаас эхлэн Украинд "чимээгүй дэглэм"-ийг зарлалаа.
АНУ тэргүүтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн есөн гишүүн орон БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтыг зэмлэн буруушаагаад, тууштай яриа хэлэлцээ өрнүүлэхийг Пёньянд уриалжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан пуужингийн туршилт гэх мэт асуудлаар хаалттай хэлэлцсэний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. “БНАСАУ хоёрдугаар сарын 27-нд баллистик пуужин туршсан нь нөхцөл байдлыг тогтворгүй болгож байгаагийнх нь дахин нэг жишээ боллоо” гэж Аюулгүйн Зөвлөлийн 10 гишүүний хамтарсан мэдэгдэлд дурджээ. Үүнд БНСУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын дарга мөн гарын үсэг зуржээ
Украины Батлан хамгаалах яам - Оросын зэвсэгт хүчний хохирлын тухайУкраины Батлан хамгаалах яам дайны үеэр Оросын зэвсэгт хүчин 5300 орчим хүний хохирол амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ энэ тоонд зөвхөн амь үрэгдэгсэд төдийгүй шархадсан хүмүүс багтаж байгааг тодотгосон байна