Украины Батлан ​​хамгаалах яам  Оросын зэвсэгт хүчний хохирлын тухай мэдээлэв



2-р сарын 28 | 16 цаг 52 минут
13386

Украины Батлан ​​хамгаалах яам дайны үеэр Оросын зэвсэгт хүчин 5300 орчим хүний ​​хохирол амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ энэ тоонд зөвхөн амь үрэгдэгсэд төдийгүй шархадсан хүмүүс багтаж байгааг тодотгосон байна. 

BBC эдгээр мэдээллийг бие даасан эх сурвалжаас баталгаажуулаагүй гэдгээ дурджээ. 

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам амиа алдсан болон шархадсан цэргийн албан хаагчдын талаарх мэдээллийг задруулахгүы байгаа. Өмнөх өдөр тус улсын БХЯ Украинд болсон "тусгай ажиллагаа"-ны үеэр хүний ​​амь эрсэдсэн гэж анх удаа мэдэгдсэн ч ямар нэгэн тоо баримт дурдаагүй  байна. Гэхдээ  Оросын хохирол "алагдсан үндсэрхэг үзэлтнүүдээс хэд дахин бага" гэдгийг онцолжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com