Бээжин Хонконгийн өөртөө засан тогтнох эрхийг хадгалахаа амлав



3-р сарын 12 | 16 цаг 00 минут
272

Хятадын эрх баригчид Хонконгийн өөртөө засан тогтнох өндөр түвшний эрхийг хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян мэдэгдэв.

“Бид “нэг улс-хоёр тогтолцоо” бодлогыг хатуу баримталж, Хонконгийн өөртөө засан тогтнох эрхийг өндөр түвшинд хангана. Засаг захиргааны энэхүү онцгой бүсийн удирдлагууд цаашид эдийн засгаа хөгжүүлж, Хонконгийн ард түмний аж амьдралыг дээшлүүлж, Хонконгийн олон улсын санхүү, худалдаа, ложистикийн томоохон төв болох байр суурийг бэхжүүлнэ гэж найдаж байна" гэж Ли Көчян тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулганы дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.

Хятадын Засгийн газрын тэргүүний хэлснээр, Бээжингийн сонирхол бол "Хонконгт урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал юм".

Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com