Бээжингийн паралимпын наадмыг Хятадын баг тамирчид тэргүүлж байна



3-р сарын 7 | 13 цаг 00 минут
455

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын медалийн чансааг Хятадын баг тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.

Украин улсын хувьд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн Япон гуравдугаарт жагсаж байна.

Эдгээр орны араас Словак /2-0-0/, Австри /1-2-1/, Канад /1-1-4/, Франц /1-1-1/, Их Британи /1-1-1/, АНУ /1-1-1/, Шинэ Зеландын /1-1-0/ баг тамирчид эхний 10 байрт бичигдэж байна. 

 

Эх сурвалж: Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com