Хууль эрх зүй

АТГ: Шинээр баригдаж буй барилга байгууламжид олгох тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах шаардлагатай2022, 3 сар 17. 12:40

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд  иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.

АТГ: Хүүхдийн шударга байдлын судалгаанд 1640 респондентийг хамруулаад байна2022, 3 сар 17. 11:22

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв

Хүүхдийн шударга байдлын судалгаанд 1640 респондентийг хамруулаад байна2022, 3 сар 17. 10:13

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв

Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана2022, 3 сар 17. 9:49

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг. Энэ дагуу  03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно. Эхний  дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү. Хоёрдахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.  Гуравдахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.   Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Согтууруулах ундаанд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно2022, 3 сар 16. 18:12

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй хүмүүсийн бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing Засгийн газраас энэ сарын 19-нд Улсын Их Хуралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм

Л.Энх-Амгалан сайдын биед халдсан иргэнийг өршөөлд хамруулжээ2022, 3 сар 16. 15:40

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Нийт 386 923 725 төгрөгийн хохиролтой хэргүүдийг илрүүлж 79 920 000 төгрөгийг нөхөн төлүүлжээ2022, 3 сар 16. 13:23

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг хяналтад авах зорилгоор “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 66 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав2022, 3 сар 16. 11:57

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 32 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 27 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 164 хүн халдвар авчээ2022, 3 сар 16. 11:05

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 164 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 106 нь Улаанбаатарт, 58 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. 

Улсын гуравдугаар төв эмнэлэг "Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого" сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгууллаа2022, 3 сар 16. 10:43

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хасаж тэдний шийтгэлийн хугацаа дуусаад хоёр сар болсон байна. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд оролцох гэж очсон боловч зарим бөхчүүд эсэргүүцэн тэднийг барилдуулаагүй. Улмаар цагаан сарын барилдаанд мөн зодоглоогүй

Өчигдөр 89 жолооч согтуу жолоо барьж, 208 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2022, 3 сар 16. 10:27

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1727 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1333, хулгайтай холбоотой 39, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122, гэмт хэргийн шинжтэй 109 мэдээлэл бүртгэгдсэн байна.

"Бэрэн групп"-ийн захирал Б.Мөнхтөрийг суллалаа2022, 3 сар 16. 9:00

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг сулалаа. Тодруулбал, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан/ , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авчээ. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв

Х.Батжаргал: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн зохицуулалтын ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна2022, 3 сар 16. 8:00

 Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус яамны чиг үүрэг болоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярилцлаа.   -Манай улс салбар бүрийн асуудлыг хариуцсан яамдтай. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг ямар байх вэ гэдэг нь  анхаарал татаж байна

Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн мэдээлэл цуглуулах саналын хайрцаг нийслэлийн ЕБС-иудад байрлууллаа2022, 3 сар 15. 17:40

Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  “Хүүхэд хамгаалал” ерөнхий  арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.       

Б.Мэргэн: Эмч нар "энэ хүний чинь бие муу байна, амь нас нь эрдсдэлд ороод байна" гээд байхад шүүхээс цагдан хорьдог тохиолдол байна2022, 3 сар 15. 16:50

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. -Шүүх "Таны амь насыг хамгаалахын тулд цагдан хорьж байна" гэснээ бүр халтай нөхцөл байдалд оруулж байгаа нь харамсалтай-   -Амь нас нь хэзээ ч эрсдэж болзошгүй хүнийг шүүхээс цагдан хориод байгаа жишээг та олон нийтэд хуваалцсан байсан. Манай хууль шүүхийн практикт ийм тохиолдол нэг бус гарсан

Орон нутгийн зам халтиргаа ихтэй байна2022, 3 сар 15. 15:35

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг Дундговь аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Иймд иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. 

Татаж байсан тамхиа унтраалгүй орхисноос Богд ууланд гал гарчээ2022, 3 сар 15. 13:39

Энэ сарын 11-н буюу өнгөрсөн баасан гаригт Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарсан. Онцгой байдлын албан хаагчид шуурhай ажиллаж, галыг унтраасан байдаг. Уг галд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын оройн 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан юм. Тэгвэл шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Тодруулбал, 34 настай, эрэгтэй, Э гэгч нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна.

Б.Ариунзаяад тавьсан хилийн хоригийг цуцалжээ2022, 3 сар 15. 13:10

Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хилээр гарахыг нь хориглосон. Тэгвэл түүнийг хилийн хоригийг өнөөдөр шүүхээс цуцалжээ

Баянзүрх дүүрэгт малдаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна2022, 3 сар 15. 10:46

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар  Иргэн А, малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тус өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоосон

Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com