Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн мэдээлэл цуглуулах саналын хайрцаг нийслэлийн ЕБС-иудад байрлууллаа



3-р сарын 15 | 17 цаг 40 минут
152

Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  “Хүүхэд хамгаалал” ерөнхий  арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.       

Уг арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан, багш ажилтанд чиглэсэн сургалт, уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг зэрэг нөлөөллийн ажил зохион байгуулж, сургуулийн эцэг эхийн эргүүл, сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм, эцэг эхийн зөвлөлтэй хамтран сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн  туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бэлтгэсэн хүүхдэд хүрэхүйн тухай ойлголт өгөх агуулга  бүхий “Улаан гэрэл-улаан бөмбөлөг” хүүхдийн дууг цэцэрлэгийн болон ерөнхий  боловсролын бага ангийн  сурагчдад заах, дууны утга агуулгыг тайлбарлах  ажлыг чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан газар хэлтсүүдэд хүргэжээ.

Сургуулийн орчинд үйлдэгдэх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын биед халдах зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, үе тэнгийн гадуурхлаас ангид байх мэдлэг, мэдээллийг сурагчдад хүргэх, мэдээлэл цуглуулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад саналын хайрцаг байрлуулан ажиллаж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com