Л.Энх-Амгалан сайдын биед халдсан иргэнийг өршөөлд хамруулжээ



3-р сарын 16 | 15 цаг 40 минут
715

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Д.Совд нь 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж буюу “Монгол хүүхдүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн вакцин тарьж болохгүй” гэж биед нь хүч хэрэглэн халдаж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан заналхийлсэн,

Мөн Л.Энх-Амгалангийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Совдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com