Эрүүл мэнд

ДЭМБ: Дасгал хөдөлгөөн хийхдээ амны хаалт хэрэглэж болохгүй2022, 3 сар 17. 14:44

Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай. Одоогоос жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Мөн хоёр жилийн өмнө Хятадад биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Иймд дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэлээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгээд байна2022, 3 сар 17. 10:48

Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гарагт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна2022, 3 сар 17. 8:35

Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна. “Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөх магадлал өндөр байна” Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр, Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий нар тус дүүргийн томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлыг танилцуулав. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал  өндөр байна

Менингококкт халдвараар нэг айлын хоёр хүүхэд өвдөж нэг нь нас баржээ2022, 3 сар 16. 15:15

Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халварын тохиолдол бүртгэгдээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байгаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар мэдээлэхдээ "Сонгинохайрхан дүүрэгт Менингококкт халдвараар өвчлөөд байсан нэг айлын хоёр хүүхдийн нэг нь өвчнөө даалгүй нас барсан.  Харин нөгөө хүүхдийн биеийн байдал нэн хүнд байгаа. Менингококкт өвчний эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байгаа. Вакцины тоо хязгаартай байгаа тул цэгийн тоог нэмэх боломжгүй" хэмээн  мэдээлэв.   

Том хүн өдөрт 5 гр ба түүнээс бага, хүүхэд үүнээс 2 дахин бага давс хэрэглэх ёстой2022, 3 сар 16. 12:47

Насанд хүрсэн хүн өдөрт 5 грамм ба түүнээс бага, хүүхэд үүнээс 2 дахин бага давс хэрэглэх ёстой. Давс их хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, харвалт, хорт хавдар, чихрийн шижин, таргалалт зэрэг халдварт бус өвчний нэг шалтгаан болдог.

С.Энхболд: Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргаагүй2022, 3 сар 16. 10:05

Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана2022, 3 сар 16. 7:50

Өнөөдөр /2022.03.16/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

С.Энхболд: Шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана2022, 3 сар 15. 18:45

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг

ЭМЯ: Халдварын 97 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй2022, 3 сар 15. 11:15

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс 80 нь Улаанбаатар хотод, 17 орон нутагт нь бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 856 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,016 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 201 нь хүүхэд бол 35 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 101 нь хүнд, 549 нь хүндэвтэр оноштой байна. Орон нутгийн хувьд, долоон аймагт л халдвар бүртгэгджээ

Менингококкт халдварын эсрэг вакциныг ганцхан цэгт хийж байгаагаас бөөгнөрөл үүсчээ2022, 3 сар 14. 12:44

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар ихээр бүртгэгдэж байгаа учир ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалт явагдаж эхэлсэн. Тэгвэл тус вакциныг ганцхан цэг буюу ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албанд хийж буйгаас үүдэн иргэдийн бөөгнөрөл, эмх замбараагүй байдал тэнд үүсчээ. Иргэдийн зүгээс “Ганцхан цэгт вакцинжуулалт хийснээс үүдэн энд бөөгнөрөл үүсч Ковид19 болон бусад өвчин тусах эрсдэл маш өндөр байна

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа2022, 3 сар 14. 11:47

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн

ЭМЯ: Халдварын 92 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй2022, 3 сар 14. 11:14

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 92 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 60 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 32 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна

Дүүрэг бүрд өдөрт 40-100 сорьцод ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээ авна2022, 3 сар 14. 9:55

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 14-20-нд ажиллах КОВИД-19-ийн түргэвчилсэн шинжилгээний цэгийн хуваарийг танилцуулж байна.  Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд түргэвчилсэн шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм

Орхон аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо2022, 3 сар 14. 9:37

Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна

Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг2022, 3 сар 14. 7:31

 Сураггүй алга болсон, төөрсөн ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжилж байна гэсэн зар Улаанбаатарын гудамж, талбайн хаа нэгтээ харагдах нь байдаг л үзэгдэл болжээ. Эхэндээ бид ямар зар байгааг лавлан харж, таарвал гэрийнхэнд нь хэл дуулгана хэмээн утасны дугаарыг нь хүртэл тэмдэглэн авдаг байв

Өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ2022, 3 сар 14. 6:22

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ. 

Менингококкт өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг2022, 3 сар 12. 17:40

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Менингококктийн менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг

Таны хүүхэд халуурч, дараах шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана2022, 3 сар 12. 13:07

Таны хүүхэд халуурахын зэрэгцээ доорх шинж тэмдгийн аль нэг илэрвэл заавал эмчид хандана уу.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 175 хүнээс халдвар илэрлээ2022, 3 сар 12. 11:10

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 175 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна2022, 3 сар 12. 10:15

Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна.   2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2,363 орон дээр 2,522 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7 хувьтай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн. Хүүхдийн орны ачаалал 99.7 хувь буюу 1,480 орон дээр 1,475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн байна.   Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.   Нөхцөл байдалтай уялдуулан Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа

Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com