С.Энхболд: Шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана



3-р сарын 15 | 18 цаг 45 минут
234

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг. Дөрөв дэх тун дараагийн давлагаанаас илүү хамгаалах тул эхлүүлсэн. Түүнчлэн эрсдэлт бүлгийн дархлалын эсийг идэвхжүүлэх үр нөлөө сайн байна гэсэн үүднээс уг тунг тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 3.4 хувь нь хамрагдсан. Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэлээ.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com