Шинжлэх ухаан

Сэрүүн орчин нөхцөл нь амьдрах хугацааг уртасгадаг байж магадгүй болохыг тогтоожээ2022, 3 сар 17. 9:05

Хятад, Их Британийн судлаачид сэрүүн орчин нөхцөлд амьдардаг амьтдын амьдрах хугацаа илүү урт байж болохыг тогтоосон нь хүмүүсийн урт амьдрах хүсэл эрмэлзэлд сэжүүр болж магадгүй байна.   Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шэньжэний технологийн хүрээлэн, “Wenzhou” их сургууль, “Liaocheng” их сургууль, “Aberdeen” их сургуулийн судлаачид хамтран мэрэгч амьтдын биеийн температур нь тэдгээрийн амьдрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.   Урьд нь судлаачид бодисын солилцоо хурдан явагддаг амьтдын амьдрах хугацаа удаан явагддаг амьтдынхаас бага байдаг байж магадгүй хэмээн таамаглаж байжээ.   Энэхүү судалгаагаар судлаачид үхэр зусгуудыг өндөр буюу ойролцоогоор цельсийн 32.5 хэмд байлгахад биеийн температур нь өсөхийн хэрээр бодисын солилцоо нь удааширч буйг тогтоосон байна.   Ийнхүү өндөр хэмд амьдарсан үхэр зусагнуудын амьдрах хугацааг цельсийн 21 орчим хэмд байлгасантай харьцуулахад эр үхэр зусгуудынх 41 хувиар, эм үхэр зусгуудынх 28 хувиар тус тус буурсан гэж “Nature Metabolism” сэтгүүлд саяхан нийтэлсэн судалгаанд онцлон тэмдэглэжээ.   Судлаачид өндөр хэмд байгаа мэрэгч амьтдын дээгүүр жижиг сэнснүүд ашиглан туршилт хийхэд бодисын солилцооны түвшинд нөлөөлөөгүй ч биеийн температурыг нь бууруулсан байна. Улмаар биеийн температур нь буурснаар амьдрах хугацаа нь 21 хэмд байгаа амьтдынхтай ижил түвшинд эргэн очжээ

“Rolls-Royce” задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулна2022, 3 сар 16. 8:32

Их Британийн “Rolls-Royce” компани задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулах гэж байгаа тухай “Sky News” телевиз мэдээлжээ.

Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ2022, 2 сар 3. 16:40

2022.01.29-ний өдөр Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ. Ойрын өдрүүдэд энэхүү соронзон шуурга агаар мандлын дээд давхарга болон ионосферт (ionosphere) нөлөөлж байна. Үүний улмаас хойд туйлын орчимд үзэгддэг туйлын туяа илүү их хэмжээний талбайг хамарч байгааг Олон Улсын Цаг уурын судалгааны байгууллагууд болон Сансрын цаг уурын судалгааны байгууллагаас мэдээлж байна.  

Илон Маскийн "Space X" компанийн пуужин сарыг мөргөх магадлалтай2022, 1 сар 27. 11:31

Илон Маскийн "Space X" компанийн сансрын хөлөг сарыг мөргөн дэлбэрч магадгүй байна

ФОТО: Хүнийг саран дээр буулгахад гол үүргийг гүйцэтгэсэн даруухан эрдэмтэн бүсгүйн түүх2022, 1 сар 21. 16:35

Аливаа том төслийг бүтээхийн тулд асар олон хүн нийлж зүтгэх хэрэгтэй болдог. Гэвч тэрхүү том амжилтанд хүрсний дараа ганц нэг хүн л хамаг магтаалыг хүртэх нь олонтаа. Үүний нэг жишээ бол хүнийг анх саран дээр хүргэсэн Apollo төсөл юм

Одой галактикаас хэт их масстай хар нүх илрүүлжээ2022, 1 сар 12. 16:41

Одон орон судлаачид манай гаргаас 110 сая гэрлийн жилийн зайд орших “Canes Venaticc” /Орд байлдаан/ хэмээх бүлэг одны орны одой галактикаас хэт их масстай жижиг хар нүх илрүүлжээ.   “Mrk 462” галактикийн зүрхэнд байрлах энэхүү хар нүхний масс нь нарныхаас 200 000 дахин их аж.   Уг хар нүхийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Чандра” рентген дуран авайн тусламжтайгаар илрүүлсэн байна. Энэ нь нуугдмал хэт их масстай хар нүхийг одой галактикаас илрүүлсэн анхны тохиолдол юм.   Илүү том галактикуудаас одон орон судлаачид ихэвчлэн галактикийн төв дэх оддын хурдацтай хөдөлгөөнөөр хар нүхийг илрүүлдэг байна

Ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ2022, 1 сар 11. 12:34

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм

Хятадын эрдэмтэд сарны хөрсний дээжээс ус илрүүлжээ2022, 1 сар 9. 10:44

Хятадын эрдэмтэд гараг ​​хоорондын "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дэлхийд авчирсан сарны хөрсний дээжээс ус илрүүлжээ.   Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтлэгдсэн байна.   "Бидний тооцоолсноор, хөрсний дээжид 120 ppm (сая доль) ус агуулагдаж байгаа бөгөөд сарны хөрсөнд ус бий болоход нарны салхи ихээхэн нөлөөлсөн" гэж эрдэмтэд мэдэгджээ.    "Чанъэ-5" станцыг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хайнань арлын Вэнчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингаар хөөргөж, сар луу илгээсэн юм. Мөн оны 12 дугаар сарын 17-нд "Чанъэ-5"-ын буугч төхөөрөмж Хятадын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт амжилттай газардаж, уг төхөөрөмж 1731 грамм сарны чулуулгийн дээжийг  дэлхийд авчирсан билээ.   Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болсон юм

Ангараг гарагийн Гранд хавцлаас их хэмжээний ус илрүүлжээ2021, 12 сар 19. 13:23

 Улаан нүдэн гаригийн гадарга дээр урсаж байсан ус хэдэн тэрбум жилийн өмнө хэрхэн алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Дөрвөн тэрбум гаруй жилийн өмнө Ангараг гариг дээр гол урсаж, дулаан, илүү чийглэг байсан аж. Гэвч тэр үеэс тэрбум жилийн дараа Улаан нүдэн гариг одоогийнх шиг хүйтэн хуурай болжээ .Тэгвэл эрдэмтэд үүний хариултыг олсон байж магадгүй хэмээн үзжээ

Билл Гейтс: Цар тахал хурц үедээ буюу 2022 онд дуусна2021, 12 сар 10. 9:24

  Шинэ шинэ штамм гарч ирж, вакцинжуулалтын хурдац хангалттай биш байгаа хэдий ч,  коронавирусийн цар тахлын хурц үе  бүр 2022 онд дуусч болох юм. Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс ингэж үзэж байгаагаа хувийн блогтоо илэрхийлжээ

Тесла компани хүүхдэд зориулсан дөрвөн дугуйт мотоцикл гаргажээ2021, 12 сар 7. 9:25

Тесла компани цахилгаанаар ажилладаг дөрвөн дугуйт тээврийн хэрэгсэл  (ATV)-ийн концептоо 2019 онд анх танилцуулж байсан билээ. Өнгөрсөн хоёр жилд ATV-ийн хөгжүүлэлтийн талаар шинэ мэдээлэл гараагүй байсан юм

Эрдэмтэд нэгэн зэрэг 35 таталцлын долгион шинээр илрүүлжээ2021, 11 сар 11. 9:00

 АНУ-ын “LIGO”, Италийн “VIRGO” болон Японы “KAGRA” ажиглалтын төвийн эрдэмтэд нэгэн зэрэг 35 таталцлын долгион шинээр илрүүлсэн тухайгаа мэдээлжээ.   Таталцлын долгион нь тэгш бус хурдтай хөдөлж буй аливаа матераас ялгардаг боловч бүртгэхэд хэцүү маш бага хэмжээтэй тул илрүүлэхэд маш хэцүү байдаг. Тиймээс одоогоор таталцлын долгионыг хоёр хар нүх, эсвэл хоёр нейтрон одод мөргөлдөх үед бүртгэх боломжтой ажээ.     Шинээр бүртгэсэн 35 таталцлын долгионы 32 нь хар нүхний нэгдлээс гарсан байж магадгүй гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.  Харин хоёр нь хар нүх нейтрон одыг залгих үед үүссэн долгионтой төстэй байжээ.   Альберт Эйнштейнийг таталцлын долгион байдаг гэж таамаглаж байснаас 100 жилийн дараа ийм долгионыг илрүүлснээ Америкийн эрдэмтэд 2016 оны хоёрдугаар сард мэдэгдсэн билээ

"Ирээдүй" бидэн дээр ирчихсэн үү2021, 11 сар 7. 9:00

Facebook гэх нэр нь түүний үүсгэн байгуулсан компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул Марк Зукерберг компанийхаа нэрийг солихоо саяхан мэдэгдсэн. Тэгвэл Фэйсбүүкийн шинэ нэр нь “Meta” гэх  бөгөөд уг шинэчлэлтээрээ тус компани бүхэлдээ “Metaverse” компани буюу виртуал ертөнцөрүү чиглэсэн компани болно гэдгээ зарлалаа.

“Pfizer” компанийн “COVID-19”-ийн эм өндөр үр дүн үзүүлжээ2021, 11 сар 6. 10:33

 Америкийн “Pfizer” компанид гарган авсан эмийг “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор ууснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж буйг тус компани баасан гарагт мэдэгдлээ.   Энэхүү судалгаанд “COVID-19”-өөр халдварласан, хүндээр өвчлөх эрсдэл өндөр 1200 гаруй хүнийг оролцуулж, эм, плацебо уусан хүмүүсийг харьцуулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com