Билл Гейтс: Цар тахал хурц үедээ буюу 2022 онд дуусна



12-р сарын 10 | 9 цаг 24 минут
929

  Шинэ шинэ штамм гарч ирж, вакцинжуулалтын хурдац хангалттай биш байгаа хэдий ч,  коронавирусийн цар тахлын хурц үе  бүр 2022 онд дуусч болох юм. Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс ингэж үзэж байгаагаа хувийн блогтоо илэрхийлжээ. Маш их халдвартай “дельта” штамм гарч ирэх юм хэмээн бид үзэж байгаагүй,  тэгээд ч вакцин тариулж, амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг  хүмүүст ятгах нь хичнээн хэцүү гэдгийг дутуу үнэлсэн юм гэж тэр мэдэгдсэн байна. 

“Гэвч эцэс төгсгөл ойрхон гэдэгт би итгэж байна. Өөр таамаглал дэвшүүлэх нь тэнэг хэрэг байх ч,  цар тахлын  хурц үе 2022 онд дуусна хэмээн би бодож байна” гэж Гейтс бичжээ.  
Шинэ –“омикрон”-штамм тархаж байгаа хэдий ч, дэлхийн хамтын нийгэмлэг одоо вирустэй тэмцэхэд илүү бэлтгэлтэй болоод байгаа гэж тэр бас үзэж байна.  “Омикрон” штамм гарч ирснээр цар тахал шувтарна гэж үзэж байгаагаа  өмнө нь бас нэг вирус судлаач илэрхийлсэн юм. 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com