Орос Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улс, тэр дундаа Европын холбооны зүгээс эдийн засгийн хэд хэдэн хоригийг тавиад байгаа билээ. Үүнээс үүдэж ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт рублийн нэг ам.доллартай тэнцэх хэмжээ хоёр дахин нэмэгдээд байна. Тэгвэл энэ үйл явдалтай давхцан Монгол Улсад ам.долларын ханш өссөөр байгаа нь анхаарал татаж эхэллээ
Монгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, бүр тодруулбал шатах тослох материалаа 100 хувь импортлодог, нэг ийм урвуу хамааралтай улс
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украин хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид нөлөөлөөд амжлаа. Байден криптогийн зохицуулалтад анхаарлаа хандуулаад байна Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх Засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ
Төв аймгийн Эрдэнэ суманд “Олз газар” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрга олборлох нэрээр газрын ховор элементийг ухаж авахаар улайрч байна. Тус аймгийн Засаг дарга болон АМГТГ-ын албан тушаалтнууд газрын хэвлийн баялгийг хууль зөрчин тонох гэсэн энэ үйл ажиллагаанд оролцжээ. Тодруулбал “Олз газар” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд хууль бус дүгнэлт, зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий хүмүүс гаргаж өгчээ. Монгол орны, Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг цөөн хэдэн хүний эзэмшилд өгөх гэсэн увайгүй үйлдлийг баримттайгаар дэлгэж байна.
ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Европын комисс хойд хөршид олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах,төлбөр тооцоо хийх SWIFT системээс хасах шинэ “санхүүгийн хатуу хориг арга хэмжээ” авахаар тохирсноо зарлав. Тэгвэл энэхүү хориг манай улсад хэрхэн нөлөөлөх талаар Төвбанк мэдээлэл өгөв
Дэлхийн томоохон эдийн засаг бүхий орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн мэдээ анхаарлын төвд орж ирлээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали улс болон Европын холбооноос хамтран мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар өчигдөр шийдвэрлэжээ
Хөгжлийн Банкны (ХБ) муу зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-нэгдье, нэхье” уриатай УИХ-ын гишүүд, зарим сайд, олон нийт, хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл орсон халуухан хэлэлцүүлэг Туушин зочид буудалд саяхан болов. Телевизийн олон суваг, нийгмийн сүлжээгээр орон даяар шууд цацсан энэ хэлэлцүүлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн давлагаа нийгэмд үүсгээд байна. ХБ-ны зээлийн чанар муудсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарч, миний бие хүртэл энэ банк техникийн хувьд “дампуурсан” тухай жил хагасын өмнө бичиж байсан
ИНФЛЯЦ ШИНЭ ТӨРЛИЙН ГАЖИГ ҮҮСГЭСЭЭР... Өнгөрсөн онд инфляцын өсөлт нийлүүлэлтийн гаралтай байсан бол энэ оноос эрэлтийн гаралтай өсөлтүүд ажиглагдаж эхэлснийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй өрхийн орлого бодитоор өсөөгүй.Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалт нэмэгдээгүй хэрнээ яагаад эрэлтийн гаралтай инфляц үүссэн гэдгийг эдийн засагчид тайлбарлахдаа, өрхийн орлого халамжийн гаралтай эх үүсвэрээр нэмэгдсэнийг бодит өсөлт гэж тооцож болохгүй хэмээсэн
Инфляц хаврын тэнгэр шиг аашилсаар 14.6 хувьд хүрлээ. Инфляцийг өрдөж өдөөхөд жин дараад байгаа бүтээгдэхүүн юу, юу байна вэ гэвэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг мах, хүнсний ногоо, гурил түүнчлэн өдөр бүр машиндаа хийдэг шатахуун бусад импортын ус, ундааны бүлгийн барааны тээврийн зардал өссөн нь голлон нөлөөлөөд байна
Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид арилжаа идэвхитэй явагдаж оны сүүлд хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн бол 2022 он гараад нэгдүгээр сарын байлдлаар зургаан их наяд болж өсчээ. Харин цахимаар хийх арилжаа болон төлбөрийн гүйцэтгэлийн шимтгэл дэлхийн дунджаас өндөр байгааг шүүмжилж байна
Хөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарлалаа. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.
Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ хэд нугарч галзуурсан өдрүүд цаашид хэр удаан үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломж өнөөхөндөө алга. “Дэлхийд инфляци гаарсан учраас бид яалтай билээ” хэмээн мөрөө хавчиж суугаа эрх баригчид өндөр инфляцийн эсрэг өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийсэн үү гэсэн асуулт тавиад хариу хайя
Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Эрүүл мэндийн даатгалын сан дахь 14 тэрбум төгрөгийг яагаад зээлүүлэв? Энэ асуулт олны анхаарлыг татлаа. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн зарим арилжааны банкиндМонголбанк “эмнэлгийн тусламж” үзүүлдэг байгууллага мэтээр “сэхээнд орсон” үед хамгийн сүүлчийн “амь тариа”-г хийж өгдөг болоод уджээ
Хэдэн жил яригдсан Орос Хятадын байгалийн хийн хоолой Монголоор дамжих асуудал шийдлээ олж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орост айлчлахын өмнө тодорой яригдаж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост очиж, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Тэр үеэр “...Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотолсон” талаар талууд албан ёсоор мэдээлсэн
Заримдаа амьдралын бодит үнэнээс тасарч, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү хийсээд л яваа мэт санагдах үе танд байдаг биз дээ? Өөрөөр хэлбэл өглөө бүр нэг цагтаа сэрч, өдөр бүр нэг л зүйл давтагдаж, орой ирээд юу ч бодолгүй унтдаг, өөр бусад зүйлсээс "disconnect" хийсэн нэг ёсны робот маягийн амьдралыг олон хүн мэдэрдэг байна. Ийм маягаар удаан байвал амьдралаас авах баяр хөөр гэх зүйл алга болж, яваандаа сэтгэлзүйн хямралд орох эрсдэлтэй. Тэгвэл энэхүү "автомат жолоодлого"-той амьдралаа дахин гартаа авч "connect" хийхийн тулд юу хийх ёстойг танд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар Улс төр судлаач, Олон улс судлалын доктор Н.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа. -Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын явцыг та нарийн сайн харсан байх
“Рио Тинто” компани Монголын Засгийн газрын өмнө анх удаа буулт хийв. Тус компаниас уржигдар Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлжээ
Өнөөдөр “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг их наяд ам.долларыг ардчилсан засаг, төр байгуулахад, 85 тэрбумыг орчин үеийн зэвсэгт хүчинд зарцуулчихсан байхад Афганистаны арми талибуудад яагаад тийм амархан ялагдав” гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Энэ асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцээд тусыг эс олсон
Монголын гар аргаар бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морроутай хийсэн ярилцлагыг сонирхуулж байна. Таныг зарим хүмүүс “Монголын фромажер” гэдэг. Энэ ямар утга учиртай нэр вэ? “Фромаж” гэж францаар бяслаг, харин “фромажери” гэж бяслагны дэлгүүр гэсэн үг