
Монгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, бүр тодруулбал шатах тослох материалаа 100 хувь импортлодог, нэг ийм урвуу хамааралтай улс. Гадныхан бол бараг ойлгож ч чадахгүй байх. Стратегийн бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай байна гэдэг бүр ч төсөөлөхийн аргагүй, тэгэхдээ нэг улсын нэг цоргоноос.
Ийм байдлаас гарах арга зам нь Газрын тос боловсруулах үйлвэр хэмээн тооцож, Дорноговийн Алтанширээд бүтээн байгуулалт нь ид үргэлжилж байна.
Яг өнөөдрийн байдлаар газрын тосны зах зээл дээр юу өрнөж байгааг хамтдаа харцгаая. Товчхондоо газрын тосны үнийн өсөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нэг баррель нефть117 ам долларыг даваад байна. Тодруулбал, Брент /Хойт тэнгисийн газрын тосыг ийнхүү нэрлэдэг/ төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар өсөж, 117 ам.доллар болсон. Мэргэжилтнүүд үүнийг ховор тохиолдох үнэ хэмээн тодотгожээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 3.5 хувиар өсөж, 114 ам.доллар боллоо. Газрын тос ингэж хаданд гарах хамаг эхлэл ОХУ-ын Украинд хийж буй цэргийн тусгай ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тодорхой.
Газрын тосны үнэ өсөж байгаагаас АНУ стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөөд байна.Үүнээс гадна тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.6 сая баррелиар буурсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болоод байна. Үнийн хөөрөгдлийг буулгаж авах нэг арга нь энэ.
Газрын тос хэмээх гайхамшигтай түүхий эд гадна талдаа нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Харин Монгол энэ үнийн шуурганд хэр туугдах бол...
Монголд одоогоор шатахууны үнийн хөөргөдөл ажиглагдах болоогүй. Нэг, хоёр сарын дараа мэдрэгдэж эхлэх боломжтой. Учир нь одоогоор шатахууны 36-70 дээш хоногийн нөөцтэй байгаа. Тэр болтол Украин Оросын асуудал намжиж, үл ойлголцол эцэслэгдэж магадгүй. Тэгвэл үнэ эргээд бууж, байх ёстой байрандаа ирнэ.
Одоогоор Барууныхан тэргүүтэй орнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг тогтоосон. Үүнд Оросын газрын тосны экспорт өртөөд буй. Харин ийм нөхцөл байдал нь Монголд ашигтайгаар эргэж мэдэх юм гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байсан нь бий.
Хоригийн хүрээнд ОХУ-ын голлох хэдэн банкийг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT-ээс салгаж хориг тавиад буй. Гэхдээ “Свифттэй холбоотойгоор гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ” гэдгийг Сангийн сайд хэлж байгаа юм.
Дашрамд тодотогоход улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан гэх мэдээлэл бас байгаа юм.
Б.Жавхлан сайдын хэлснээр “Роснефть компаниас дараагийн гурван сарын гэрээгээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хувьд доголдол гарахгүй.
Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн. Тиймээс шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна” гэжээ.
М.Нэргүй
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих