Үндэсний үйлдвэр

Монгол Улсаас анх удаа Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүллээ2022, 1 сар 24. 12:31

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдлээ. МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сараас Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн. МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм. Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой

Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав2021, 10 сар 25. 10:28

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ

"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа2021, 9 сар 23. 10:21

Шагайн наадгай нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай. Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор ирсэн. Айл өрх бүрийг Монгол тоглоомтой болгох, Монгол уламжлалт соёлыг хүүхэд бүрт хүрдэг байгаасай гэсэн чин сэтгэлээр www.kidstoy.mn сайт нь үндэсний уламжлалт "Шагайн наадгай"-г хэлбэр хэмжээ, дүрсийг дуурайлган “Шагай”-г худалдаанд гаргаад байна. Малын шагайг үйлдвэрлэн гаргах нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд өндөр зардалтай байсан тул илүү загварлаг бөгөөд хэлбэр хэмжээний хувьд ижил байдлаар хүүхдийн биед аюулгүй материалаар /MNS2173:2000 MNS1636:2017 MNS5576:2005 MNS5447:2005 MNS ISO 8124:2011

Монгол залуусын оюуны бүтээл “Hulan 21 Plus” ухаалаг гар утас худалдаанд гарлаа2021, 9 сар 22. 19:36

2021.09.21-ний өдөр Монгол Улсын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan 21 Plus”-ийн албан ёсны нээлт боллоо. “Эхлэл брэнд” ХХК-ийн хамт олон, хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрагчид эх орондоо технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго дор нэгдэж Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хүчин чадал, үзүүлэлттэй “Hulan 21 Plus” ухаалаг гар утсыг бүтээжээ.  -  “Hulan 21 Plus” Монгол Улсын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ  - “Эхлэл брэнд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Батзаяа: Нээлтийн ажиллагаа их сайхан боллоо

Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв2021, 9 сар 18. 14:25

Манай компани нь “Хэрэглээг хялбаршуулж, амьдралын чанарыг сайжруулна” уриан дор ус хийгээд зуурахад бэлэн хаашаа ч тээвэрлэх боломжтой “Хуурай бетон, Зуурмагийн хуурай хольц” бүтээгдэхүүнүүдийг анх удаа эх орондоо үйлдвэрлэж барилгын салбарт нэгэн шинэ хуудас нээн ажиллаж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үеийг хамт туулах багыг бүрдүүлж үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж чадсан нь бидний хувьд маш их хичээл зүтгэл, зориг, нэгдмэл зорилго, шаргуу хөдөлмөр байлаа. Энэ бүтээгдэхүүн нь мөн л амьдралын бодит хэрэглээнээс урган гарсан тул хэрэглэгчид үр ашгыг нь амархан мэдэрч, богино хугацаанд танигдаж, олон хэрэглэгчидтэй болоод байна

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com