2021.09.21-ний өдөр Монгол Улсын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan 21 Plus”-ийн албан ёсны нээлт боллоо.
“Эхлэл брэнд” ХХК-ийн хамт олон, хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрагчид эх орондоо технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго дор нэгдэж Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хүчин чадал, үзүүлэлттэй “Hulan 21 Plus” ухаалаг гар утсыг бүтээжээ.
- “Hulan 21 Plus” Монгол Улсын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ -
“Эхлэл брэнд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Батзаяа: Нээлтийн ажиллагаа их сайхан боллоо. Монголчууд маань нэг үедээ бодоход Монгол брэндээ дэмждэг. Монгол брэндээ сонгодог болсон нь асар том урам зориг юм. Бид нар хэчнээн технологийн бүтээгдэхүүн хийсэн ч Монголчуудын дэмжлэг, хүлээн авалт ямар байх вэ гэдэг хамгийн чухал. Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй улам бүр хөгжүүлж ажиллана гэдгээ амлаж байна. Монгол залуучуудын Монгол Улсын оюуны бүтээл “Hulan 21 Plus” ухаалаг гар утсанд шингэсэн. Бид утсандаа гадаадын түүхий эдийн хувийг 100 хувь биш 20:80 харьцаатай шингээж өгсөн нь давуу тал болсон. Дээр нь Дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн лицензүүдийг албан ёсоор авч үнэ, үзүүлэлтийн хувьд хамгийн боломжийн байхаар гар утсаа бүтээсэн.
“Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир: Маш их баяртай байна. Түүхэн үйл явдалд гэрч болон оролцож байгаадаа баяртай байна. Анх утас хийнэ гэдэг бол мөрөөдөл байсан. Монгол улсад гар утас хийж байсан туршлагатай зөвлөх, консалтинг өгөх газар байгаагүй. Бид нар өөрсдөө бүгдийг шинээр суралцаж, зохион байгуулж маш их бэрхшээлүүдийг даван туулж, товлосон хугацаандаа “Hulan 21 Plus” гар утсаа хэрэглэгчдэдээ амжилттай хүргэж чадлаа.
- Монгол Улсын шигшээ багийн тамирчид “Hulan 21 Plus” гар утсаар гангарна -
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг: Монгол залуучууд чадлаа. Эхлэл брэндийн залуус маань чадлаа гэж юуны түрүүнд хэлмээр байна. Хашхирмаар санагдаж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн Монгол утсаараа гангараад тэмцээн уралдаанд явах нь байна. Үнэхээр их баяртай байна. Та нар маань илүү олон зүйлийг эх орондоо хийж бүтээгээд, баялаг бүтээгчид нь байгаарай гэж хүсмээр байна. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж гар утасны дээжээ бэлэглэж байгаад маш их баярлалаа.
"Эмоци" продакшны захирал Д.Түвшинтөр: Монголын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Өнөөдөр Монголчууд маань гар утас үйлдвэрлээд 2021.09.21-ний өдөр нээлтээ хийж байна. Миний хувьд сэтгэл өндөр байна. Монголчууд чаддаг юм байна. Хийж чаддаг, бүтээж чаддаг гэдгийг бүх Монголчууддаа дэлхийд харуулж чадлаа. Утасны танилцуулгыг нэгд нэгэнгүй сайн харсан л даа. Үнэхээр дэлхийд өрсөлдөхүйц утас болжээ. Эхлэл брэндийнхээ бүх залуучуудынхаа ажилд амжилт хүсье. Араас нь дахиад машин бүтээнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд бүхнийг бүтээж чадна гэж би бодож байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Монгол залуучууддаа тэр дундаа Ч.Батзаяа даа хамтран зүтгэгч бүх Монгол залуучууддаа амжилт хүсье. Ч.Батзаяа ажлын гараагаа манай компаниас эхлүүлж байсан. Манай компанид программист хийж байсан залуу маань БНХАУ-д сургуульд явж мэргэжлээ дээшлүүлж, боловсрол эзэмшээд олон сайхан компани байгуулж амжилттай явж байгаад баяртай байна. Монгол залуучуудын бүтээсэн ухаалаг утасны үзүүлэлт өндөр гоё юм байна. Үнэхээр бахархаж байна.
“Hulan 21 Plus” ухаалаг гар утасны давуу талууд:
- Монгол хэл дээр бүрэн ашиглах боломжтой (23568 үг Монголоор хөрвүүлэгдсэн)
- Үйлдлийн систем Android 11 (хамгийн сүүлийн үеийн Version)
- Батарей 5400mAh (цэнэгээ удаан барина)
- Зураг дарахад баруун доод буланд “Hulan21 Plus” гэж гарч ирнэ
- Хамгийн их хэрэглэгддэг аппликэйшнууд утсан дээр суусан
- Дэлхийн ухаалаг утасны зах зээлд өрсөлдөхүйц үзүүлэлт, хүчин чадалтай
Г.Дугар


Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07