Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Неймар, Харри Кейн, Сон Хын Мин, Чичарито болон бусад олон хөл бөмбөгчний хөгжөөн дэмжигч үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан үйл явдал ДАШТ-2018-д удахгүй болно байх. Нэгэн цагт тэд ч гэсэн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч байсан юм.Эдгээрт алдарт хөл бөмбөгчний хувьд ДАШТ-ээс үлдсэн таатай гунигтай, олон дурсамжууд байдаг болов уу
Оросын хоёр иргэн тутмын нэг нь ДАШТ-2018-ыг үзэх бодолтой байгаа бол 5 хувь нь тэмцээнийг үзэхийн тулд ээлжийн амралтаа авах гэж байгаа аж. "Mediascope" компанийн явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна.“12-64 насны хоёр орос хүн бүрийн нэг нь ДАШТ-2018-ыг үзэх гэж байгаа бол 30 хувь нь үзэх эсэхээ шийдээгүй байна” гэж тус компанийн явуулсан судалгааны мэдээлэлд дурджээ.Онлайнаар явуулсан санал асуулгад Оросын 100 мянгаас дээш хүн амтай хотуудын 12-64 хүртэлх насны 1000 гаруй иргэн оролцсон байна
Орос улсад болох Хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн тохиолдолд Бразилийн шигшээ багийн хөл бөмбөгчид тус бүр 1 сая ам.долларын шагнал хүртэнэ гэж Folha de S.Paulo сонинд мэдээлжээ. Ялалт байгуулсан тохиолдолд ийм хэмжээний шагналыг багийн ахлах дасгалжуулагч Тите болон түүний туслахууд авах бол багийн бусад ажилтнууд үүнээс бага хэмжээний мөнгөөр шагнуулах аж. Сонинд бичсэнээр, Бразилийн Хөл бөмбөгийн холбоо /CBF/ 2014 онд эх орондоо болсон ДАШТ-д түрүүлсэн тохиолдолд шигшээ багтаа 35 сая ам.долларын шагнал олгохоор амлаж байжээ. Гэвч бразилчууд 4 дүгээр байр эзэлсэн билээ
“ОХУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн өндөр түвшинд зохион байгуулна” гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Энэ тэмцээн дэлхийн хөл бөмбөгийн баяр байх болно
Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн тухай товч мэдээллийг танилцуулж байна
Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болох “ДАШТ-2018”-д оролцох Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш пүрэв гарагт багийнхаа бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарлав гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Санкт-Петербург хотод болсон Орос болон Францын хөл бөмбөгийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид нь бүдүүлэг авирлаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан уриа хашгирсантай холбогдуулан Оросын Хөл бөмбөгийн холбоонд Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА 30 мянган швейцарь франкийн (22 мянган ам.доллар) торгууль ногдуулжээ.ФИФА-гаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “2018 оны гуравдугаар сарын 27-нд Санкт-Петербург хотод болсон Орос болон Францын нөхөрсөг тоглолтын үеэр Оросын хөгжөөн дэмжигчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий уриа лоозон хашгирсантай холбогдуулан Оросын Хөл бөмбөгийн холбоонд 30 мянган швейцарь франкийн торгууль ногдуулж байна