Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн жигүүрийн хамгаалагч Мейсон Гринвүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдаад байгаа билээ. Хамтран амьдрагч Харриет Робсон нь түүнд зодуулсан зургаа “Нүүр ном”-ныхоо “стори” буланд байрлуулж, мөн хөлбөмбөгч өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг шаардаж байгаа аудио бичлэгийг олон нийтэд дэлгэсний дараа түүнийг хуулийн байгууллагаас баривчилсан юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Women’s Aid” байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөлбөмбөгчид ирэх шийтгэл чангарах магадлал өндөрссөн байна. Тус байгууллагын ерөнхий захирал Фара Назир уг асуудлаар гаргасан мэдэгдэлдээ “Women’s Aid” энэхүү мэдээллийг аваад бусдын адил цочирдлоо. Ажил олгогчид, эрх баригчид гэр бүлийн хүчирхийлэл бол маш ноцтой гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь аз боллоо.
Манчестер Юнайтед” баг, Английн хөлбөмбөгийн холбоо, хуулийн байгууллага шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Хүүхэд багачууд тамирчдыг баатар гэж харж байдаг. Гэхдээ хүчирхийллийн хэргийг хэн ч үйлдсэн хэзээ ч зөвтгөдөггүй юм байна гэсэн сургамжийг тэд энэ хэргээс олж харах ёстой” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл бичих