Шуурхай мэдээ:

Орон нутаг

Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж айлууд усанд автжээ. Тодруулбал, Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна

Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35

Хөөрхий хэдэн ахмадууд нь насаараа ажиллаж ажиллачихаад хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байгаа нь #МАН100 жилийн үр дүн

Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29

Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө оруулалт хийн хөнгөлөхөөр болжээ. Тухайлбал, айл өрхийн тог цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлөх асуудал Засгийн газарт яригдаж шийдвэрлэгдэхээр явж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Энэ дагуу 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл дээрх хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон байна

ГХЯ: Хилийн 0 цэгт 99 тээврийн хэрэгсэл хүргээд байна2021, 12 сар 22. 18:26

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэсэн

Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга "Шинь Шинь" ХХК-аас 29 сая төгрөгийн хандив авчээ2019, 2 сар 19. 15:29

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүллээ.

Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга2018, 9 сар 5. 10:06

Ойрын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай холбоотой маш олон мэдээлэл цацагдах болсон. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Г.Батсуурь даргатай утсаар холбогдож хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээлэлд хариу тайлбар авлаа.  -Таныг зах зээл дээр 700 сая төгрөгийн үнэлгээтэй борлуулагддаг зуухыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч төсвийн мөнгөөр тоглолоо гэдэг мэдээлэл өнгөрсөн өвлөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон

Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа2018, 6 сар 14. 17:16

 Энэ сарын 13-нд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт  Элчин сайд М.Галошифаиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Засаг даргын орлогч С.Батжаргал,  Орхон аймаг нь Унгар Улсын Секешфехервар хоттой тогтоосон харилцаагаа сэргээж нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах санал солилцохоор уулзаж байгаадаа талархалтай байгаагаа хэлээд Унгар Улстай арьс, шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох санал тавилаа. Элчин сайд М.Галошифаиг хэлэхдээ, “Унгар улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тул мах боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах боломжтой. Мөн Унгар улсад оюутан солилцоо, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад жилд 100 орчим хүн хамрагдах боломжтой” гэлээ

Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ2018, 6 сар 14. 12:25

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна.  Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна

Хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орлоо2018, 6 сар 4. 17:49

Орхон аймгийн хүн ам өсөхийн хэрээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа зарим үед ачааллаа даахгүйд хүрээд байсан. Тэгвэл өнөөдөр шинэ хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа БОЭТ-д боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, БОЭТ-ийн дарга Б.Батсүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр гэх мэт албаны хүмүүс оролцлоо.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн эмнэлэг барих ажил 2016 онд анх эхэлсэн бөгөөд 2016 оны 10 сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх хуваарьтай байсан ч хөрөнгө санхүүжилтийн хүндрэлээс болж ажил нь зогсоод байв

Төрийн үйлчилгээг 88 багт хүргэжээ2018, 6 сар 4. 11:56

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сар бүр өрх гэрлүү чиглэсэн томоохон ажлуудыг санаачлан хийж байгаагийн нэг нь төрийн үйлчилгээг багт хүргэх явдал юм. Энэ ажлын хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан хоёр ээлжийн ажлын хэсэг 18 сумын 88 багт хүрч, иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэжээ. Энэ үеэрээ эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, газрын харилцаа, байгаль орчин, хөдөлмөр халамжийн чиглэлийн үйлчилгээг хүргэж ажилласан байна

Хүүхдийн баяраа автомашингүй өдөр болголоо2018, 5 сар 31. 11:58

Өмнөговь аймагт хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг авто машингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн баярыг тэмдэглэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүд эцэг эх, гэр бүлтэйгээ хамтдаа баярлах боломжийг бүрдүүлэх, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Бяцхан зорчигч” аяны хэрэгжилтийг хангах, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа ”Жаргалтай багачууд” баярын арга хэмжээг зам тээврийн осолгүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор ийн хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэж тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас мэдээллээ.Эл өдрийн өглөөний  10 цагаас өдрийн 15 цаг хүртэл тус аймгийн төв Даланзадгад сумын төвийн төв автозамыг хааж, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна

Дуудлага худалдаагаар ноолуур 115500 төгрөг хүрчээ2018, 5 сар 29. 11:26

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар нар санаачлан Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хоёр дахь жилдээ ноолуурын үзэсгэлэн, дуудлага худалдааг орон нутагтайгаа хамтран энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцэгс эрс багасчээ2018, 5 сар 14. 13:23

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Түүнийг нутгийн иргэд "Цэцэгт нуур" гэж ихэвчлэн нэрлэдэг бөгөөд сүүлийн үед нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцгийн тоо эрс багасчээ.Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм

Гал алдсан иргэдэд хариуцлага тооцжээ2018, 5 сар 14. 13:22

 Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 37 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 19 удаагийн обьектын түймэр гарчээ

Энэ сард Говь-Алтайн зарим газраар шороон болон цасан шуургатай байна2018, 5 сар 4. 12:24

Тавдугаар сард Говь-Алтай аймгийн зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа сарын дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна хэмээн тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ2018, 4 сар 17. 13:17

Хонгор сумын хоёрдугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлаж байсныг аймгийн холбогдох газрууд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоон Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019