Монгол орон бол өргөн уудам хээр тал, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн, Дэлхийд цөөн улсын нэг төдийгүй Евразийн хялганат хээрийн төв азийн хэсгийг төлөөлдөг. Хээр, тал нутаг, нүүдэлчдийн соёл нь Монгол улсын Үндэсний өв уламжлалын бэлгэдэл, цөм нь юм.
Дорнод Монголын хээр бол өнөөг хүртэл үндсэн хэв шинжээ авч үлдсэн хээрийн экосистемийн томоохон төлөөлөл бөгөөд бүтэц, биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй нүүдэлчин соёл иргэншил нь олон зууны турш хэвээр үргэлжилж буй экологи, эволюцийн хувьд маш чухал нутаг билээ.
Монгол улс 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтад оруулсан байдаг. Тэдгээрийн нэг нь үндэсний цуврал өв болох Дорнод Монголын Хээр буюу Дорнод Монголын ДЦГ, Тосон хулстайн БНГ, Яхь нуурын БНГ, Баянцагааны тал БНГ, Жаран тогооны тал БНГ зэрэг МУ-ын хамгаалалттай газар нутгууд юм.
Нэр дэвшсэн дээрх үндэсний цуврал өвүүдийн өнөөгийн нөхцөл байдал нь “Дэлхийн өвийн конвенцийн удирдамж”-ийн дагуу шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус хэвээр байв. Иймд БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Байгаль Орчны Яамны Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын “Михайл Зукков Сан” болон “Монголын шувуу хамгаалах төв” хамтран Дорнод Монголын хээрийн дээрх үндэсний цуврал нутгуудыг “Дэлхийн өвд” бүртгүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох судалгааг 2019- 2020 онд гүйцэтгэсэн юм. Дээрх судалгааны хүрээнд цуглуулсан болон зохион байгуулсан бүхий л мэдээлэл, үр дүнг нэгтгэн тайлан боловсруулсан бөгөөд үр дүнд дараах үндсэн зөвлөмжүүдийг гаргасан.
Үүнд:
- Дорнод Монголын Хээр нь Дэлхийн өвийн конвенцийн үйл ажиллагааны удирдамжийн (ix) ба (x) шалгуурыг цуврал өвөөр хангах боломжтой.
- Урьдчилсан жагсаалтад буй нэр дэвшүүлэхээр санал болгож буй дээрх таван тусгай хамгаалалттай газар нутаг нь удирдамжийн шаардлагыг хангаж байна гэж үзсэн
- Дээрх газруудын хамгаалалт, бүрэн бүтэн байдал, өнөөгийн төлөв, ойрын хугацаанд ирж болох дарамт зэргээс үзэхэд Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал байна.
Ийнхүү дээрх цуврал нутгуудыг Дэлхийн өвд байгалийн өвийн ангиллаар нэр дэвшүүлэх номинацийн ажил албан ёсоор эхэлж байна.
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих