Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг угтаж яруу найрагчид ижийнхээ тухай дурссаныг уншигч танаа хүргэе.
/Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байр мөнгөн цомын эзэн/ Үхэр жилийг үдэх гэж Үнэндээ их л ядрав Нэхэл хатуутай энэ орчлонд Нэг жил гэж яасан урт юм бэ Дөчин нэгэн чулуугаа татаж үзэв Дөрвөн хайрхан уулаа тахиж үзэв Авралын ном айлтгаж үзэв Арван буянаа амлаж үзэв Гандан их хийдэд сүсэлж мөргөв Гавж их ламд сунаж мөргөв Өндөр Жанрайсагтаа сөхөрч мөргөв Өвгөн аавдаа сөгдөж мөргөв Алганыхаа хээг үзмэрчид үзүүлэв Арга хайж зурхай зуруулав Лүйжин тавиулж гүрэм хийлгэв Лүндээгээ засуулж сан тавиулав Овоо тахиж наадам хийв Олноо цулуулж найр хийв Төрийн сүлдэндээ залибарч үзэв Төрсөн бууцандаа хөлбөрч үзэв Аль нь надад тус болсоныг Ах нь ер мэдсэнгүй Алив наашаа хундагаа өгөөдөх Алтан дэлхийдээ сэржим нэг өргөөдөхөе Өнгөрүүлж ядсан ганц жил маань Өнөөдөр ингээд улирч байна аа Баяртай үхэр жил минь Бар жилийн шинийн нэгэн маргааш Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа. -Ардын хувьсгалын 100 жилийн уралдаанд таны “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг түрүүлсэн. Гэтэл "Хуучин өгүүллэгээрээ түрүүллээ, Догмидын түрүүг хүчингүй болгож дараагийн хүнд нь тэргүүн шагналыг нь олгоё” гэсэн шүүмжлэл гарсан
Халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Сунтарын Лувсанпринлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан энэ жилийн “Хангайн цом 2021” яруу найргийн наадмыг Цэцэрлэг хотноо энэ сарын 29-ний өдөр Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн ХДТ-т зохион байгууллаа. Сунтарын Лувсанпринлэй хутагтын нэрэмжит “Хангайн цом 2021” яруу найргийн наадамд 70 гаруй найрагч шүлгээ бүртгүүлж уралдсанаас яруу найргийн тайзнаа 20 яруу найрагч шүлгээ уншсан юм
өрийн шагналт, зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2021″ богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрт “Алтан өд”, “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуяг “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ шалгарсан билээ. Уншигч та бүхэнд П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” өгүүллэгийг хүргэж байна. Сүмийн ганжирт өлгөөтэй хүрэл хонх олон жил салхинд жингэнэхээсээ уйддаг болов уу? Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодолд ээрүүлсээр Сийлэн нэг юм сэрлээ
Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ. Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна. Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир өөрийн гаргасан амжилт алдаа, оноо Ноу-Хау, сургамжит үйл явдлуудаа ном болгон эмхэтгэн бичиж залуустай туршлагаа хуваалцахаар шийдсэн аж.