“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно



9-р сарын 30 | 14 цаг 25 минут
3860

Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ. Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна. Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир өөрийн гаргасан амжилт алдаа, оноо Ноу-Хау, сургамжит үйл явдлуудаа ном болгон эмхэтгэн бичиж залуустай туршлагаа хуваалцахаар шийдсэн аж.

 “Шийдэл үргэлж байдаг” номыг ямар нэгэн нэмэлт хачиргүй, фантастик чимэггүй бичиж, Монголд бизнес хийхэд тулгардаг саад бэрхшээлүүдийн тухай тод томруунаар өгүүлснээрээ залууст өгөөжтэй ном болж чаджээ.  Энэхүү номыг уншсанаар Ж.Шижирийн оргүй хоосноос 200 гаруй ажилтантай 12 компаниа байгуулсан амжилт, өөрийгөө хөгжүүлсэн түүхтэй танилцаж бодит туршлага хуримтлуулах боломжтой юм.

10-р сарын 01-ний өдөр “Шийдэл үргэлж байдаг” ном албан ёсоор нээлтээ хийж уншигчдын хүртээл болно. Уг ном маш цөөн тоогоор буюу 200 хувь хэвлэгдэж худалдаанд гаргах аж.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com