Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч Д.Батчулуунтай вакцины асуудлаар ярилцлаа. -Шүлхийн нөхцөл байдлын талаар ярилцлагын эхэнд тодруулъя? -Он гарснаас хойш 17 аймгийн 106 суманд 226 голомт бүртгэгдсэн. Сүүлийн үед шүлхийн гаралт өвчлөлийн тухайд харьцангуй буурч байна
Энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон юм. Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
"Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо" ТББ-ын V чуулган боллоо. Чуулганаар газар тариалангийн салбарын ирээдүйн чиг хандлага, экспортын боломж, хууль эрх зүйн орчин, зээл санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцсэн юм. Мөн Гавьяат болон хөдөлмөрийн баатрууд, МТҮХ-ны үе үеийн удирдлага, ЕТГ-ын төлөөлөл, ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, ХААДСан, аймаг нийслэлийн ХХААГ-ын агрономчид, Эрдэм шинжилгээний хүрээлэн, судлаачид, боловсруулах үйлдвэрлэлүүд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, 21 аймгийн нийт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр МТҮХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Өнөөдөр чуулганд 700-аад төлөөлөгчид оролцож байна. Бид газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүнийгээ Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ эрх зүйн талаар шийдэх асуудлыг нь тус тусад нь саналаа гаргаж хүргүүлэх зорилттой байна
Манай улс хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай ч малчдын тоо жилээс жилд буурч байна. Энэ нь мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудалтай холбоотойг өмнө нь бид хөндөж байв
Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 53 кг, эм ямаа 38 кг, үнээ 294 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 48 кг, эм ямаа 42 кг, үнээ 326 кг жинтэй байна. Малын амьдын жинг олон жилийн дундаж жинтэй харьцуулж хүснэгтээр харуулав
Төрийн өмчит зургаан их сургуулийн оюутнууд гуравдугаар сараас эхлэн дээрх зургаан сургуулийнхаа хүрээнд хүссэн хичээлээ сонгож, ирэх намар сонгосон хичээлүүдээ тухайн сургуульдаа судлахаар болсон. Үүнтэй холбогдуулан ХААИС-ийн захирал, Монголын Их дээд сургуулиудын консорциумын тэргүүн Т.Хэрүүгатай ярилцлаа. -Ирэх намраас төрийн зургаан их сургуулийн оюутан харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлахаар болжээ
Твиттер орчинд идэвхитэй үзэл бодлоо илэрхийлдэг Алдарт уяач Л.Цандэлэг ээлжит жиргээндээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг шүүмжлээд амжив.
"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм. Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн Судалгаа судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран А мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа
Хангай сумын Тэрх багт 2022 оны 1-р сарын 3-4-нд Доод Мухар, Цэгийн мухарт малын гоц халдварт шүлхий өвчний 2 голомт үүсэж, нийт 76 үхэр өвчилсөн байна. Мөн өчигдөр орой Бүлээний баруун эхэд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн нь өнөөдрийн байдлаар 25 болж, хурдацтайгаар нэмэгдэж, Тэрх багт 3 дахь голомт үүслээ. Сумын хэмжээнд мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн 5 хүн байгаа ба үүнээс 2 мэргэжилтнээ нөөцөд үлдээж, өнөөдрийн байдлаар Тэрх багийн голомтот болон сэжигтэй бүсэд 2 их эмч, 1 зоотехникч вакцин хийх, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчилж байна. Түүнчлэн эдгээр газруудад хяналтын пост ажиллаж, малчдад мэдээлэл хүргэх, шаардлагатай хүнсний зүйлсийг дамжуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд шүлхий өвчний дархлааны вакцины нөөц дууссан ба суманд 10л вакцин хуваарилсан нь зөвхөн 5000 бод малд (эсвэл 10000 бог малд) хийх тун хэмжээ юм
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригоос малын гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ
Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо. Нийт мал сүрэгт: Хонь 46.2 хувийг Ямаа 39.3 хувь Адуу 6.4 хувь Үхэр 7.5 хувь Тэмээ 0.7 хувийг эзэлж байна" гэв. Сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар нэмэгдсэн
Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн. Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 11 дүгээр сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 42.4 мянга, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 66.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 32.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Эр хонины үнэ 207.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 200 төгрөг, эр ямааны үнэ 148.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Эр хонь энэ оны 11 дүгээр сард нийслэлд хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Дорнод аймагт хамгийн бага буюу 160.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.6 мянган төгрөгөөр багасжээ. Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн м
БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.
Дотоодын сармисны үрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг бэхжүүлэх, импортыг орлох газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Сармисны үр үржүүлэх зориулалт бүхий дараах 1 ширхэг иж бүрдлийг санхүүгийн таатай нөхцөлөөр олгохоор сонгон шалгаруулалт зарлаж байна.Иж бүрдэл нь дараах техник, тоног төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Хүнсний болон үрийн зориулалтаар сармис тариалах тоног төхөөрөмжийн үнэ /төгрөг/ Дд Таримлын нэр төрөл хэмжих нэгж Тоо хэмжээ Борлуулах үнэ Үйлдвэрлэгч улс 1 Өргөн авцын сийрүүлүүр шир 1 12,279,006.4 БНСУ 2 Гүн сийрүүлүүр шир 1 26,306,841.0 БНСУ 3 Тариалалтын далан гаргаж нийлэг хальсаар хучигч шир 1 18,046,418.5 БНСУ 4 Сармис үрлэгч шир 1 45,395,114.7 БНСУ 5 Сармис хураагч шир 2 34,976,563.8 БНСУ 6 Сонгино сармис сортлогч шир 1 8,483,677.2 БНСУ 7 Хөргөлттэй агуулах / 2 тонн/ шир 4 131,720,250.8 БНСУ 8 Дунд оврын трактор / 90 м/х/ шир 1 56,183,117.8 БНХАУ Бүгд 12 333,390,990.2 Иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага: Үр үржүүлэх тусгай эрхтэй байх, Өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн 3 –аас доошгүй га тариалангийн талбайтай байх, Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байх /Сармис, сонгино тариалж байсан бол давуу тал болно/ Техник, тоног төхөөрөмжийн төлбөрийг графикын дагуу төлж барагдуулах санхүүгийн чадвартай байх, Зээлийн барьцаалбарт ашиглах үл хөдлөх хөрөнгөтэй байх, Борлуулалтын нөхцөл: Урьдчилгаа төлбөр - 20 /хорь/ хувь, Үлдэгдэл төлбөрийг - 4 /дөрөв/ жилийн хугацаанд тэнцүү төлөх, Зээлийн хүү /жилийн/ - 3 /гурав/ хувь, Бүрдүүлэх материал: 1.Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт,2.Үр үржүүлэх тусгай эрх, зөвшөөрлийн хуулбар,3.Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,4.Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлсэн тухай Сумын Засаг даргын тодорхойлолт,5.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,6.Хөдөө аж ахуйг дэмжих сантай тооцоо нийлсэн акт7.2020 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,8.2021 оны хагас жилийн санхүүгийн тайлан,9.Төсөл:5 жилийн хугацаагаар боловсруулах бөгөөд дараах мэдээллүүдийг заавал тусгасан байна. Иргэн, аж ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалтын тайлан, Зорилтот зах зээлийн судалгаа, Маркетингийн төлөвлөгөө, Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, Борлуулалтын төлөвлөгөө, Үйл ажиллагааны зардал, Үр ашгийн тооцоолол, Хүлээгдэж буй мөнгөн хөрөнгийн төсөв, 10.Хүсэлт гаргагчийн болон бичгээр зөвшөөрөл гаргасан батлан даагчийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн гэрчилгээний хуулбар, Дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл тус сангийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Ганбат /99275060/, мэргэжилтэн Ө
Энэ онд нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 12 аймгийн 56 суманд 85 голомтод хөл хорио тогтоожээ
Б.ДАМДИН-ОЧИР “...Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хаяглаж байв. Учир нь өнгөрсөн хавраас малын шүлхий өвчин зүүн аймгуудад тархаж эхлээд, өнөөдөр баруун аймгуудыг хамарлаа
Gрваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны толгойлох байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн хүрээнд “Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр амжилтай зохион байгуулагдлаа.