
"Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо" ТББ-ын V чуулган боллоо.
Чуулганаар газар тариалангийн салбарын ирээдүйн чиг хандлага, экспортын боломж, хууль эрх зүйн орчин, зээл санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцсэн юм.
Мөн Гавьяат болон хөдөлмөрийн баатрууд, МТҮХ-ны үе үеийн удирдлага, ЕТГ-ын төлөөлөл, ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, ХААДСан, аймаг нийслэлийн ХХААГ-ын агрономчид, Эрдэм шинжилгээний хүрээлэн, судлаачид, боловсруулах үйлдвэрлэлүүд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, 21 аймгийн нийт төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр МТҮХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Өнөөдөр чуулганд 700-аад төлөөлөгчид оролцож байна. Бид газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүнийгээ Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ эрх зүйн талаар шийдэх асуудлыг нь тус тусад нь саналаа гаргаж хүргүүлэх зорилттой байна. Өнгөрсөн оны ургацын жишээн дээр ярихад манай улс 1995 оноос хойш байгаагүй ургацыг өнгөрсөн жил хурааж авсан. Үндсэндээ бараг 20 гаруй жилийнхээ дээд рекордыг эвдсэн. Гэтэл бид нарын тарьж ургуулсан бүтээгдэхүүн маань дотоодын зах зээлд бүрэн дүүрэн бордогдож чадаагүйн улмаас өнөөдөр үтрэм дээрээ будаа маань хучаастай байна. Тиймээс энэ хавар будаа тариагаа яаж тарих вэ гэдэг асуудал нэгдүгээрт тулгамдаж байгаа юм. Санхүүгийн эргэлтийн хөрөнгийн чадавх нь илт доройтчихлоо. Тиймээс хүнсний аюулгүйн байдлын хэмжээнд энэ асуудлыг авч үзэхгүй бол бид цаашдаа юугаар хооллох вэ гэдэг асуудал үүснэ. Үүний хамгийн гол асуудал нь санхүүгийн дарамт. Өнгөрсөн жилд улсын хэмжээнд 40-50 мянган тонн тэжээлийг тарьж ургуулсан. Өнөөдөр улсынхаа зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл тариалангийн талбайн дагуу олон мянга тонн өвс хураалгаатай байгаа. Жил болгон улсын аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэдэг. Тэрийг хүртэл худалдаж авахгүй байна. Ковидын үед хүнсний аюулгүйн нөөц бүрдүүлэх Засгийн газраас гаргасан бодлогыг бид нар дэмжсэн.

Гэхдээ 60 мянган тонноос илүү буудайг битгий оруулж ирээрэй гэж тухайн үед санал бодлоо уламжилж байсан. Тэгэхэд Засгийн газар 230 мянган тонн будааг импортоор оруулж ирсэн. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээнд шаардлагатай хүнсний буудайн 70 хувь гэсэн үг. Үлдсэн 30 хувийн орон зайд манай тариаланчдын тарьж ургуулсан 400 мянган тонн будаанаас өчүүхэн нь борлогдоод бусад нь борлуулагдах зах зээлийн багтаамжгүй болчхож байгаа юм. Тэгээд л гадаадын буудайгаар саваа дүүргэчихээр дотоодын буудай нь үтрэм дээрээ хучаастай байна. Өнөөдөр биржийн арилжаанд байгаа хүнсний буудайн үнийг авч үзэхэд нэг тонн хүнсний буудай 1400 орчим төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл манай тариаланчдын тарьж ургуулсан буудай 500-600 мянган төгрөгийн үнийн хэлбэлзэлд байна. Энэ маань тариаланчдын нэг га-д зарцуулсан зардлаас нь доогуур орж байна. Тэгэхээр бүгд алдагдалд орж байгаа юм. Иймэрхүү асуудлаас болж өнөөдөр хуралдаж байна" гэлээ.
Харин "Орхон хөгжил" компанийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "Улаанбуудайн үнийг өсгөж зах зээлтэйгээ зэрэгцэхгүй бол болохгүй байна. Жилд урамшуулал нэртэй хэдэн төгрөг өгч ам таглаж болохгүй. Нэг тонн түлшийг 1 сая 700 мянгаар авч байсан. Одоо тонн түлш 2 сая 700 мянга болчихсон байна. Сэлбэг материал бүгд гаднаас орж ирж байна. Хоёр, гурван жилийн өмнөөс материалын үнэ нэг дахин өссөн. Улаанбуудайн үнийг чөлөөлөхгүйгээр цаашдаа улаанбуудайг үйлдвэрлэнэ гэж яриад ч хэрэггүй. Одоо будаа тарих хэрэгтэй үгүйг сонсох гэж өнөөдөр ирсэн. Ноднингийнх шиг будаагаа оруулж ирэх юм бол бид нар будаа тарьж яах юм. Бид хамаг мөнгөө тарианд булчихаад тэрийгээ борлуулж чадахгүй дүүрэн будаатай суумааргүй байна" гэв.

"Өгөөж мандал уул" компанийн захирал Ч.Пэрэнлэй "Энэ эдийн засгийн хүндрэлтэй, ковидын халдвартай, хөрш зэргэлдээ орнууд дайн үймээнтэй үед гол салбар болох газар тариалангийн салбар тогтож байж хүмүүсээ хүнсээр хангана. Тиймээс өнөөдөр бид нэгдэж дуу хоолойгоо төр засагтаа хүргэж шуурхай арга хэмжээ авахуулмаар байна.
Өнөөдрийн тулгамдаж буй асуудал бол газар тариалангийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах ёстой. Өнөөдөр будаа борлогдохгүй байна. Экспортод гаргахын тулд гэрээ хэлэлцээр хялбар баймаар байна. Мөн бид хөрсөө алдах юм бол газар тариалан сөнөнө. Монголын газар тариалан 800 га талбай, цаашдаа тэлэх боломж бага байна. Мөн хөрсний 70 хувь нь элэгдэлд орчихсон байна. Энэ мэтчилэн маш олон шалтгаанууд байна" хэмээлээ.


Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих