Үнэ ханш

"Өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэдэг ЗТХЯ-ны мэдээлэл худлаа"2022, 3 сар 11. 16:30

Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ. Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна

УУХҮЯ: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 38 хоногийн нөөцтэй байна2022, 3 сар 11. 15:17

Улсын хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар нийт 162,965 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,579 тонн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тонн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тонн буюу 38 хоног, ДТ 95,447 тонн буюу 35 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тонн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байна.

Архангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээ2022, 3 сар 11. 14:50

Архангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээ  Eaglenews  2022-03-11 12:39:54  0 Архангай аймагт энэ оны нэгдүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өсжээ.  Өнгөрсөн арванхоёрдугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, хоёр нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв. Үүнд  өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сирочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байгаа юм. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгджээ2022, 3 сар 10. 11:05

  Шатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж, газрын тосны гадаад зах зээлийн үнтэй уялдуулах шийдвэр гарсан

Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв2022, 2 сар 28. 10:29

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Махны үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14235 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ2022, 2 сар 24. 16:41

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ

Дараах компаниуд хувьцааны ногдол ашиг тараана2022, 2 сар 23. 14:52

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаад байна. Ногдол ашиг гэдэг нь хувьцаат компани тухайн жилд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараах үйл явцыг хэлэх юм. Та жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй2022, 2 сар 8. 15:52

Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна

Сар шинийн баярын ууцны үнэ 31-42 хувиар, хэвийн боовны үнэ 43-51 хувиар өсчээ2022, 1 сар 31. 8:10

Үндэсний статистикийн хорооноос Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн статистикийг танилцууллаа.

Өнөөдрөөс АИ92 шатахуун 20 төгрөг, АИ95 шатахуун 50 төгрөгөөр нэмэгдлээ2022, 1 сар 11. 10:42

Өнөөдөр 10.00 цагаас эхэлж АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг болон өсч байна.

Хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өсжээ2022, 1 сар 7. 14:14

Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 2022 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна. Тухайлбал, 

Үхрийн цул мах 12.000-14.500 төгрөгийн үнэтэй байна2021, 12 сар 20. 9:57

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн худалдааны “Хүчит шонхор-Дэнжийн 1000” захад өнгөрсөн 7 хоногт ямааны мах малчдаас авах үнэ кг нь 5500-6500 төгрөг, жижиглэнгийн буюу лангуун дээрх үнэ ястай нь 7500-8000, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах бөөний үнэ нь 7000-8300 төгрөг, жижиглэнгийн үнээр 8500-10.500 төгрөг байна

Крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор $2.6 их наядаас $2.07 их наяд руу унажээ2021, 12 сар 6. 10:04

Биткойны ханш Бямба гарагт 17% унаж, $43K хүрсэн. Улмаар крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор 25%-иар буурч $2.6 их наядаас $2.07 их наяд руу унасан юм

Нефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя2021, 12 сар 4. 9:00

С.САРУУЛ   Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа

Шинжээчид "Омикрон" хувилбарын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж үзжээ2021, 11 сар 30. 13:21

“Омикрон” хувилбарын тархалт, тэр ч байтугай одоо буй вакцинууд коронавирусний бусад төрлийн эсрэг үр дүн багатай байсан ч дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж "Financial Times" сонины санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.   Харьцангуй өөдрөг таамаглалаа шинжээчид ихэнх улс орнуудын эдийн засаг коронавирусний хязгаарлалтад дасан зохицох чадвартй болсон гэдгээ харуулж байгаатай холбон тайлбарлажээ.   Шинжээчдийн үзэж байгаагаар, цар тахлын шинэ давлагаа инфляцын хурдац удаашрахад нөлөөлөхгүй ч Төв банкуудыг мөнгөний хатуу бодлогоо хойшлуулахад хүргэж болзошгүй юм

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com