Шуурхай мэдээ:

Байгаль орчин

Бага насны хүүхэд усанд осолджээ2018, 5 сар 31. 12:55

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 29-ний өдрийн 10:09 цагт аймгийн ОБГ-т өгсөн байна.

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ2018, 4 сар 25. 17:59

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ. Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна

Улаанбаатарт 17 хэм дулаан байна2018, 4 сар 23. 10:04

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг цурманд оруулжээ2018, 4 сар 20. 10:05

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн Энэ сарын 18-ний өдрийн 11:00 цагийн байдлаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 168 хүн, 10 автомашин, 8 мотоцикль, 61 морьтойгоор ажилласан. Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагваас тодруулахад “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны дөрвөн сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан. Хамгийн анх сумын ойролцоо амьдардаг иргэн мэдээлснээр уг түймрийн унтраах ажил эхэлж хүмүүсийг зохион байгуулалтад оруулж эхэлсэн

Улсын хэмжээнд ой, хээрийн түймэргүй байна2018, 4 сар 12. 17:11

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн тийш 70 км-ийн зайд Замын шандны айраг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч орон нутгийн ард иргэдээс 34 хүн, 2 авто машин ажиллаж 18 цагт унтраажээ. Хуурайшилтын   төлөв   байдал:  2018.04.11-ны 16:00   цагийн  байдлаар: Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэмандал Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол орчмын бүс нутаг, Түймрийн   IV   зэрэглэл   буюу   түймрийн   эрсдэл   нэн   аюултай   зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул орчмын бүс нутаг хамрагдаж байна. Цаг агаарын байдлын төлөв байдал: Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно

Ч.Батсансар: Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан2018, 4 сар 12. 13:57

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. -Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгуудыг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг БОАЖЯ-наас авч эхэлсэн. Харамсалтай нь, иргэн, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийг үл хүндэтгэн, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Цаашид хэрхэх ёстой вэ? -Хуулиа л биелүүлнэ

Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэг болж байна2018, 4 сар 11. 13:30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “2015 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаас гаргасан дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр” нь дэлхийн дулаарлыг 2°C-аас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хангахад чиглэсэн, Конвенцийн бүх талуудад хамаарах хууль эрх зүйн зохицуулалт бүхий чухал баримт бичиг болсоныг та бүгд мэдэж байгаа. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд дэлхийн бусад 190 улс орны хамт өөрийн улсын Үндэсний  зорилтот  хувь нэмэр хэмээх бичиг баримтыг боловсруулж Конвенцийн талуудын бага хуралд өргөн барьсан

2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн стандартын бус нүхэн жорлон ашиглахыг хориглоно2018, 4 сар 8. 16:48

Орон даяар Тусгай хамгаалалттай газарт нийт 4015 стандартын бус нүхэн жорлон тоологдлоо.

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна2018, 4 сар 6. 18:29

21 аймгийн БОАЖГ-ын дарга нар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын тусгай хамгаалалттай газрын захиргаад, усны сав газрын захиргаад, бусад харьяа газрын дарга нар, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар чуулж байна. БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй 150 хүн чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлынхаа талаар ярилцаж байна.   Уг зөвлөгөөний онцлог нь 7 хоногийн хугацаанд зарласан БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр хөндлөнгийн судалгааны байгууллагын хийсэн судалгааны үр дүнг харгалзаж, зөвлөмжийг ярилцаж байгаа юм

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно2018, 4 сар 5. 10:32

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгосонтой холбогдуулан "Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн шинэ номын сангийн 504 тоот хурлын тэнхимд зохион байгуулагдана. 

Нүхэн жорлон нь агаар, хөрсний усыг бохирдуулагч, халдварт өвчлөлийн эх үүсвэр2018, 4 сар 4. 9:35

Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг  зурагт харуулав. Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ. Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл нь нүхэн жорлонд хуримтлагдсан хүний ялгадсын шинж чанар, ууршилт, задралд орох байдал, хөрсний усны түвшин, хөрсний бүтэц, газрын налуу, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг.  Хүнээс гадагшлах шээсний 91-96% нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний бага хурал болно2018, 4 сар 2. 14:45

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгон зарласан.

Я.Болдбаатар: Хүн бүр байгаль хамгаалагч2018, 3 сар 27. 10:08

Монголын залуучуудын холбоо, Туул голын сав газрын захиргаа, МҮОНРТ хамтран “Ногоон тууз” аяныг өрнүүлээд буй. Тус аяны хүрээнд хийгдэх ажлууд болон Туул голтой холбоотой асуудлуудаар Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатартай ярилцлаа. -Туул голыг хамгаалах үйлсэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Ногоон тууз” аяныг өрнүүлсэн гэлээ

Орон даяар тусгай хамгаалалттай газарт нүхэн жорлонгийн тооллого эхэллээ2018, 3 сар 23. 13:03

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглох шийдвэр гаргасан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг тус яамнаас анхааруулаад байгаа юм. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлон юм байна

Ч.Батсансар:Тусгай хамгаалалттай газарт байгаль хамгааллын шинэлэг арга нэвтрүүлнэ2018, 3 сар 22. 14:10

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. -Та өмнө нэг ярилцлагадаа тусгай хамгаалалттай газар нутагт цахим засаглал нэвтрүүлсэн тухай ярьсан байсан. Цахим засаглал гэж яг юуг хэлээд байна вэ? -Мэдээллийг ил тод, шуурхай, нээлттэй байлгах, тусгай хамгаалалттай газруудын  үйл ажиллагааг шуурхай, хяналттай, үр өгөөжтэй байлгах үүднээс цахим засаглалыг нэвтрүүлж ажиллаж байна.Тухайлбал, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  хэмжээнд мэдээллээ түргэн шуурхай солилцох  үүднээс eoffice.mpa.gov.mn цахим оффисыг  ашиглалтад оруулсан

Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна2018, 3 сар 19. 15:49

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд Эко клубуудын чуулган өнөөдөр олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн эко клубын 500 гаруй сурагч хамрагдсан юм

Шинэ мэдээ

Зүрх /Сургамжит өгүүллэг/4 сар 24. 17:24Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал4 сар 24. 17:18“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав4 сар 24. 17:13Химийн хортой, аюултай хаягдал бий болгож орчныг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллав4 сар 24. 17:09Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа4 сар 24. 17:05"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"4 сар 22. 17:18НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна4 сар 22. 17:01Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл4 сар 22. 16:57Намын бүлэг ажлын хэсгүүд хуралдана4 сар 22. 16:532020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг 2.8 их наяд төгрөгт хүргэх зорилтыг дэвшүүлcэн4 сар 22. 16:47“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ4 сар 19. 19:20Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй4 сар 19. 19:16Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ4 сар 19. 16:58Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 16:54Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна4 сар 18. 17:12АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу4 сар 18. 17:09Чуулганы нэгдсэн хуралдаантай4 сар 18. 17:06Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог хэлэлцэж эхэллээ4 сар 18. 17:02Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа4 сар 18. 17:00Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна4 сар 16. 17:14Парисын Дарь эхийн сүм шатжээ4 сар 16. 17:11Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв4 сар 16. 17:07Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркод 2 жил дараалан түрүүлэв4 сар 16. 17:02NBA: "Филадельфи 76" өнөөдөр талбай дээрээ алдаагаа засав4 сар 16. 16:59Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү4 сар 16. 16:55Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ4 сар 16. 16:52Ханх сумын удирдлагуудад фургон автомашин гардуулан өглөө4 сар 16. 16:49С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож үзээгүй4 сар 16. 16:35Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана4 сар 16. 16:31“Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай”4 сар 15. 17:15
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019