Бөхийн төрлүүд

Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53

Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат өнөөдөр /2021.12.24/ 18 цагийн орчимд таалал төгсчээ. Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа "Сонгдо" эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байсан юм

МҮБХ-ноос уриалга гаргалаа2019, 1 сар 7. 10:38

МҮБХ-ноос нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж, уриалга гаргалаа. Уриалгадаа шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмнээсээ хүссэн байна

Шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гаргажээ2018, 9 сар 28. 12:14

 Удтал маргалдсан МҮБХ-ны холбооны маргаан нэг талдаа гарч байх шиг байна. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх хурал болж, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тэргүүн биш гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан МҮБХ-ноос албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа2018, 9 сар 7. 11:13

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн байна.

МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Допингийн эсрэг төвд нөлөөлж байна2018, 7 сар 7. 11:38

 МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв. 

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээг авлигын арга хэрэгсэл болгож байна2018, 6 сар 26. 12:26

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлага болон эмч нарыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тодруулбал, тус төвд ажиллаж байгаа хүмүүс нь ах дүү, хамаатан садны холбоотой. Шинжилгээ авахдаа ямарч хяналтгүй явагддаг. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгуулахаар болсон хэмээн мэдэгдсэн юм.

МҮБХ: Допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргаас хамааралтай Допингийн эсрэг Үндэсний төвөөр биш, ашиг сонирхлын зөрчилгүй эмч нараар хийлгэхийг хүслээ2018, 6 сар 21. 9:17

МҮБХ-ноос Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж хүсэлт гаргалаа. Учир нь “Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо”-ны Бөхийн Салбар Хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцуулаагүй, харин хүчингүй тамга тэмдэг ашиглаж хууль зөрчиж буй УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж түүнтэй хамаарал бүхий Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нарыг Баяр наадмыг зохион байгуулах комисст оруулсан гэжээ. 

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил “Аварга” дээд сургуулийн мэдэлд байлаа2018, 6 сар 20. 12:24

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоож ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна2018, 6 сар 18. 13:07

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ МҮБХ-ныхон өнгөрсөн баасан гаригт эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай мэдээлж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүллээ.

Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа2018, 6 сар 14. 12:24

Улаангом сумын бөхчүүд Гашууны гол, Тэрэм хадад хоёр хэсэг болж наадмын бэлтгэлдээ гарч байна. Одоогоор Аймгийн арслан Б.Бадарч, Т.Хайдав, аймгийн заан Г.Батбаяр нараар ахлуулсан 20 орчим бөх Гашууны голд бэлтгэл базааж эхлээд байна.Харин Цогцолбор 2-р сургуулийн Ш.Бат-Очир багшаар ахлуулсан өсвөрийн бөхчүүд энэ сарын 16-нд Тэрэм хадад наадмын бэлтгэлдээ гарах аж

Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com