Барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд хатуу анхаарууллаа



3-р сарын 9 | 13 цаг 02 минут
1639

Хоёрдугаар сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнийн барьцыг халахдаа цохих байдал гаргасан үйлдэлд олон нийт шүүмжлэлтэй хандсан. 

Б.Бат-Өлзий харцага тус барилдааны дараа гаргасан үйлдэлдээ уучлалт гуйсан байдаг.  Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуйж байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэсэн юм.

Тэгвэл МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцжээ. Улмаар Б.Бат-Өлзий харцагад сануулга өгөн, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com