М.Бадарч Улсын гарьд цолтой анхны түрүүгээ хүртлээ



2-р сарын 27 | 19 цаг 44 минут
10578

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж дөнгөж сая өндөрлөлөө. Тус барилдааны хоёрын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодсон нь өнөөдрийн барилдаанд үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаан болсон юм.

Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв. Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат улсын гарьд М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Харин их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харъяат улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Б.Бат-Өлзий нар шалгарч үлдлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com