С.Цэрэнчимэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хоёрдугаар сарын шилдгээр тодров



3-р сарын 5 | 9 цаг 06 минут
613

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ. Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв.

Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ. С.Цэрэнчимэд Стамбулд дөрөв барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм.

Харин чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com