Блокчэйний шинжилгээ хийдэг Chainalysis компани БНАСАУ-ын хакерууд 2021 онд долоон удаа кибер халдлага хийсэн гэжээ. Тэд нийт 400 сая ам.долларын крипто валютыг биржүүдээс хулгайлсан гэв
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж айлууд усанд автжээ. Тодруулбал, Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг ард иргэд нь хэрхэн хүлээж авдгийг бодитоор харуулсан хөгжилтэй бичлэг нийтлэгджээ. Оросын YouTuber Башир Дохов цахилгаан шатан дотор Ерөнхийлөгч Путины хөрөг зургийг өлгөж, оршин суугчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хүлээж авч байгааг нууц дурангаар бичсэн байна
Өчигдөр "Хүч" спорт хорооны зааланд "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр "Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр" билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ
Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” цэцэрлэг 2006 онд байгуулагдсан дөрвөн салбартай нийт 80 гаруй багш ажилчидтай 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулдаг. Манай цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.Сургалтын давуу тал: • Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий. • Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг. • Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана. • Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог. • Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.Багшлах боловсон хүчин: Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана. Хоол: Өдрийн 5-6 удаагийн хоолтой
Өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд Их Британийн Солсбери хотоос 10 км зайд орших Эймсбери хотод үл мэдэгдэх бодист хордсон 2 хүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь цагдаа нар олсон тухай өмнө нь “ТАСС” агентлаг мэдээлж байсан юм. Тэгвэл энэ 2 хүнийг ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан мэдрэл саажуулах “Новичок” бодисоор хордуулсан болохыг Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу мэдэгджээ.Гэсэн хэдий ч хохирогчид яаж энэ бодист хордсон талаар Их Британийн Скотланд-Ярд дахь цагдаагийн газар одоогоор олж илрүүлээгүй байна
Өнөөгийн стресс, бухимдлаар дүүрэн нийгмээс өөрийгөө чөлөөлж, сэтгэл хангалуун, тайван амьдарлын хэмнэлд сургах зорилготой “Sound Therapy” буюу дуун авиа, энергийн эмчилгээний төв үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ талаар тус төвийн багш, бясалгалаар анагаагч Л.Маандатай ярилцлаа. -Дуун авиа, энергийн эмчилгээ гэхээр их сонирхолтой санагдлаа