Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав
“Эрдэнэт үйлдвэр” ХХК байгуулагдаад хэдийнэ дөчин аравныг үджээ. Дөчин жилийн ой нь тохиож буй тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа. -Монголын хамгийн том үйлдвэрийн захиралтай уулзаж байгаагийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээллээр ярилцлагаа эхлэх үү? -Та бид нэлээд онцлог, чухал цаг үед уулзаж байна
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна
“Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний анхдугаар чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар 2009-2014 онд ажиллаж байсан А.П.Фоменко “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр уг үйлдвэрт олон жил ажилласны хувьд сүүлийн үед шуугиан тариад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Жаст” группэд баталгаа гаргаж өгсөн эсэх, “Стандарт” банкинд 109 сая ам.долларын өр төлөх үү гэдэг асуудалд няцаалт өгсөн байна
Монголын Зэс Корпораци ХХК нь хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж гадаад улсын компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг худалдан авсан. Энэхүү хэлцэл нь Монгол Улсад, Улсын төсөвт эсхүл аливаа аж ахуй нэгжид олон зуун сая долларын хохирол учруулсан, үйлдвэрийг барьцаанд тавих замаар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан үйлдлээс эрс ялгаатай болохыг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоотой болсноор эдгээр үйлдвэр улс төр намын бус цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж байна
Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс эрдэм шинжилгээний бүтээл нийлүүлсний төлбөрт 14.6 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Шүүхийн өмнө дэлгэн тавьсан гэрээ нь энэ. Гэтэл худалдан авалтын ажиллагааг ил тод байлгах эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч асан Д.Даваасамбуугийн гарын үсэгтэй уг гэрээнд он, сар, өдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй нь хачирхалтай