70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа. А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм. Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ. “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа
Улс болгон өөр өөрийн онцлогтой. Цаг агаар, уур амьсгал нь өөр байхад л тэнд амьдарч буй хүмүүсийн үнэт зүйл биднээс тэс ондоондоо болж болно шүү дээ