Блокчэйний шинжилгээ хийдэг Chainalysis компани БНАСАУ-ын хакерууд 2021 онд долоон удаа кибер халдлага хийсэн гэжээ. Тэд нийт 400 сая ам.долларын крипто валютыг биржүүдээс хулгайлсан гэв
Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2018 ОН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬД ШИНЭ ХУУЛЬ БҮХЭЛДЭЭ ХЭРЭГЖСЭН, ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ САЙЖИРСАН, ИЛ ТОД БАЙДАЛ НЭМЭГДСЭН, ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС АНХ УДАА БИЕ ДААН ЭХ ҮҮСВЭР ТАТСАН БҮТЭЭЛЧ ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН ЖИЛ БАЙЛАА. - Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс юун түрүүнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн Банкны хувьд богц дүүрэн амжилттай жил өндөрлөж байна гэж харж байгаа
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм. Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэргэжилтний ажлын байранд ажиллахыг урьж байна. Гүйцэтгэх чиг үүрэг: Зээлийн хүсэлтийн дагуу зээлийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хариуцсан зээлийн багцын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зарчмыг баримтлан зүй зохистой удирдаж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ банк санхүүгийн байгууллагад 5-оос доошгүй жил ажилласан байх; Төслийн болон байгууллагын зээлийн судалгаа хийж байсан; Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх. Бүрдүүлэх баримт бичиг: Төрийн албан хаагчийн анкет болон CV Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/ Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ Иргэний үнэмлэх /хуулбар/ Ажилд орохыг хүссэн өргөдөл Оршин суугаа хорооны тодорхойлолт Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. Анкет, материалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина
“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна. Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж nooluur@dbm.mn цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу. МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ
Малын гаралтай түүхий эдийн дийлэнхийг арьс шир эзэлдэг. Ноос, ноолуур, арьс шир гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн бий. Ноолуур бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлд төр бодлогоо боловсруулаад Хөгжлийн банкны зүгээс санхүүжилтын шат дараалсан дэмжлэг олон хэлбэрээр үзүүлж байна.
Огноо : 2018-11-08 Тендер шалгаруулалтын нэр: Албан хэрэгцээнд суурин компьютер худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/11/1 Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Албан хэрэгцээнд суурин компьютер” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна. Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа