Монголын төр Б.Отгонсүхэд ямар өртэй вэ?



2023 оны 5-р сарын 13 | 14 цаг 22 минут
1

Б.Отгонсүхийг төрийн “хувалз” ч гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогчоос эхлээд,  огт хөдлөөгүй “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн дарга,  Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн төслүүд хариуцсан орлогч, Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, Замын-Үүдийн гаалийн газрын дарга гэх зэрэг шат ахисан, мөнгө үрсэн зөөлөн суудлыг дамжсаар өдгөө “Монголын төмөр зам” гэх мөн л мөнгө олдог биш үрдэг төрийн өмчит компанийн захиралд залраад буй.
Шадар сайд С.Амарсайханы УИХ-ын хоёр ч сонгуульд бүсний хавтага аятай санжигнаж явсаар Б.Отгонсүх хууль хяналтын байгууллагаас л бултаж амжсан гэдэг.
Баримт 1.
Б.Отгонсүхийг “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 онд Хөгжлийн банкнаас 10.6 сая ам.доллар зээлсэн байдаг. 2021 онд энэ зээл нь хугацаа хэтэрсэн ангилалд орсон байдаг. Тэгвэл 2019 оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтээр “Өр төлбөр нь дөрвөн тэрбум төгрөгөөр өссөн, цалингийн нэмэгдлийг үр дүн тооцолгүй хавтгайруулан олгосноос 226.5 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөр нь 35.2 тэрбум төгрөгт хүрсэн” гэх зөрчлүүд илэрч байсан юм.
 Баримт 2.
Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг зам тээврийн төслүүд хариуцсан орлогчоор ажиллаж байхдаа “дүүжин тээвэр” гэх мөрөөдлийн төсөлд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, төслийн гүйцэтгэгчээр тодруулсан “Пома групп” рүү 16.2 тэрбум, “Эжис рэйл” ХХК руу 6.1 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Нийт энэ төсөлд 6 сая евро зарцуулсан ч салхинд хийссэн гэдгийг түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хэлсэн байдаг. Үүгээр зогсохгүй нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар найз Д.Отгонбаатарыг томилоход нөлөөлж, “Сити бааз консалтинг” компанитай шууд гэрээ байгуулж, 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт хамсаатнаар шалгагдсан.
Баримт 3. 
Түүний балаг үүгээр дууссангүй. Замын-Үүдийн гаалийн газрын даргаа томилогдож очоод гаалийн ажлыг сайжруулах биш муужруулсан гэдгийг хэвлэлээр нэг биш удаа хөндсөн.  Засгийн газраас Замын-Үүдэд ажиллах томилолт авсан ч  жил гаруй хугацаанд ажлын байрандаа тун цөөхөн харагдаж, дарга цэргийн сургаар л үзэгддэг байж. Замын-Үүдийн гаалийн зүс нь харагдахгүй ч нэр нь дурайдаг даргад АТГ-аас хүртэл анхаарал хандуулсан аж.
Нэг бус удаа хуулийн байгууллагын үүдэнд очсон ч тэрээр Шадар сайд С.Амарсайханд сайн үйлчилсний ачаар өнөөдөр өөрөө “Монголын төмөр зам”-д захирлын суудалд залраад байгаа билээ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com