
“Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан намын гишүүдэд хариуцлага тооцно” гэснээсээ болж АН-ын дарга Лу.Гантөмөр олон нийтийн сүлжээнд ихээхэн баалуулж байна. Хамгийн их итгэж явсан дүү нь хамар дороос нь урвах нь муухай санагдсан байх, муудалцсан ч биз. Лу.Гантөмөр Ч.Лодойсамбуу хоёрын хувьд яг л У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ шиг ойр дотно, хуурай ах дүү явсан цаг саяхан. Тиймдээ ч унасан бөх шиг ууртай байна. Уурандаа хэлсэн үг нь болчимгүй ч уучлалаар төгсөх нь ч ойлгомжтой. Угаас АН-ын зодоон олны өмнө ил, Ардын намын нанчилдаан ордон дотор далд болдог нь гэм биш.
Ардчилсан парламент мөн бол Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэж, Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаараа АН-аас хөөгдөх гэм буруутай гэсэн үг бас биш. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих, хариуцлага ч нэхэх Үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулиас давсан намын дүрэм гэж байх ёсгүй. Гишүүдэд намын бодлогоос илүү хувийн улс төр хийх нь ашигтай байж болно. Намын даргын хувьд АН-д 42 суудал олгосон 400 мянга гаруй сонгогчдоо амалсан амлалтаа биелүүлэх нь Л.Гантөмөрт чухал байгаа ч биз.
Нэг.
Засагт хамтрах шалтгаанаа тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг. Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.
Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.
Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой” гэж дэлгэрэнгүй тайлбарлаж байв.
Энэ тайлбараас нь дүгнэвэл Л.Гантөмөрт хувь улс төр хийхээс илүү Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх нь чухал байж ч мэднэ. Цаг хугацаатай уралдаж, эрчим хүчний реформ хийх, экспорт, импортын гарцаа өргөжүүлэх, ураны олборлолтоо эхлүүлэх учир шалтгаан ч бий биз. Украин-Оросын дайн дуусвал, эрчим хүчний реформ хийх, ураны олборлолтоо эхлүүлэхэд хүндрэл учирч мэднэ. Утаандаа хордож үхэхдээ тулсан байж уран хортой гээд “хар масс” хашгираад унана. Эдийн засгийн террорист-эх орончид маань элдэв янзын акц, ажиллагаа явуулаад эхэлсэн байна лээ.
Л.Гантөмөрийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн үед Монголд томоохон реформ явагддаг, том төслүүд хөдөлдөг. С.Баярын Засгийн газрын үеийн гол реформ нь “Атарын III аян” ба Оюутолгойн гэрээ. Оюутолгойн төслийг хөдөлгөснөөрөө Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Ч.Сайханбилэгийн хамтарсан засгийн үед НӨАТ-ын шинэчлэл хийгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хамт Монголын баялаг Монголдоо ирсэн. Алдаа, оноотой ч Дубайн гэрээний үр дүнд гүний уурхай ашиглалтад орсныг үгүйсгэх аргагүй. Аливаа юм үнэнээрээ сайхаан!
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Оюутолгойн төслөөс хойш 16 жилийн дараа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татсан нь түүхэнд үлдэх үйл явдал мөн. Ураны салбарт Францтай хамтрах гэрээ байгуулах нь эдийн засагт хөрөнгө оруулалт татахаас гадна үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. Тэрчлэн Гашуунсухайтын хил холболтын гэрээг маргааш зурна. АН засагт хамтраагүй бол эдгээр төслүүд улс төрөө даахгүй унах байсан нь гарцаагүй.
Хоёр.
Л.Гантөмөр ганцаараа “галзуурсан” юм биш. С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа З.Энхболд Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарыг намын бодлого сөрсөн, эсэргүүцсэн гэж хөөж, тууж л явсан. Атал бүгд АН-ын гишүүн хэвээрээ л байна. З.Энхболд ч АН-ын дарга байхдаа Үндсэн дүрэм болон бусад журам, шийдвэрийг дагаж мөрдсөнгүй гэж намынхаа зургаан гишүүнд хариуцлага тооцож, хасч л байсан. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа Н.Энхбаяртай хийсэн 10 жилийн гэрээг эсэргүүцлээ гэж Ж.Батзандангийн намын батлахыг нь хурааж авахаа зарлаж явсан. Тэгээд ч шатар тоглоод дуусахад ноён хүү хоёр нэг хайрцагт ордог нь жам хойно.
Гэхмэтчилэн АН-ын даргаас гарсан үг-үйлдэл улс төрийн намд өрнөдөг, болдог л үзэгдэл. Гэвчиг Лу.Гантөмөрийн ганц үнэн бол АН-ын даргаар сонгогдсон цагаасаа намынхаа эв нэгдлийг хамгаалж ирсэн. Нам дахь олон фракциудынхаа эрх ашгийг хангаж ирсэн. Хоржоонтой нь, засагт хамтарсан ямбыг нь АН-ынхан бүгд эдлэх атлаа, ялыг нь Лу.Гантөмөр ганцаараа үүрч яваа.
Ядаж л МАН-ынхан шиг засгаа, даргаа өмөөрөөд дуугарчих гишүүн АН-ын бүлэг дотор алга! Гээд АН ахиад хоёр хуваагдвал дахиад эвлэрэх хэцүүг Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа гурав гурвуулаа мэдэрч үзсэн, мэдэж байгаа. АН-ыг дотроос нь хуваах сонирхол гэрийн гадна ч, гэр дотор ч бийг анзаарч байгаа. Тэгээд ч шатар тоглоод дуусахад ноён хүү хоёр нэг хайрцагт ордог нь жам хойно.
Ж.ЭРХЭС
Эх сурвалж news.mn
https://news.mn/r/2783220/

Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих