БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших Монгол Улсын цахим бүртгэлд бүртгэгдэж, эхний шалгуур хангасан ажил хайгчийн мэдээллийг Хүлээн авагч талд /БНСУ/ Илгээгч байгууллагаас хүргүүлж, нэг бүрчлэн хянаж шалгах, нягтлах процессын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Иймд шаардлагатай тохиолдолд зарим иргэний мэдээллийг засварлах, өөрчлөх шаардлага тулгарвал тухайн иргэний анх бүртгүүлсэн дугаарт холбогдон таны мэдээллийг засварлан дахин илгээнэ. Иргэн таныг дараахи зөвлөмжид анхаарлаа хандуулахыг хүсье. Үүнд: - Монгол Улсын Илгээгч байгууллага БНСУ-ын Хүлээн авагч байгууллагатай өдөр бүр мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байдаг тул үйлчилгээний явцад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандана. - Буцаагдсан иргэний мэдээллийг хоёр тал шалгах ажил явагдаж байгаа тул иргэн та ХХҮЕГ-т биечлэн ирэх шаардлагагүй болно. - Илгээгч байгууллагаас таны мэдээллийг Хүлээн авагч байгууллагад цахимаар илгээх бөгөөд БНСУ-ын төрийн албан хаагчид дахин нягтлан шалгаж, хөдөлмөрийн биржид байршуулах үүрэг хүлээдэг. /Гадаад ажилтныг байршуулах хамгийн богино хугацаа 6 сараас-1 жил / - Хэрэв танд “ажлын санал ирсэн” болон “сонгогдсон” гэх төлөв харагдаж байгаа бол Илгээгч байгууллагаас анх бүртгүүлсэн утасны дугаарт холбогдож, тогтоосон хугацаанд албан ёсоор мэдэгдэнэ. /Зөвхөн дуудсан цаг, хугацаанд ирнэ./ ТАЙЛБАР: БНСУ-ЫН “16+1” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН БОЛОН ИЛГЭЭГДСЭН ИРГЭДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАГЧ ТАЛЫН ВЭБ САЙТАД ОРУУЛСАН БАЙХ ТУЛ ЗАРИМ ТОХИОЛДОЛД САЙТ АЧААЛАХ, ХАРАГДАХГҮЙ БАЙХ, НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭХ ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ. МӨН МОНГОЛ УЛСАД СУУГАА СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ДЭЭРХ НӨХЦӨЛӨӨС ШАЛТГААЛАН АЛИВАА НЭГ САНАЛ ГОМДОЛ ГАРГАХ НЬ ЦААШИД ТАНЫГ “ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛЛАХ ХҮЧИН”-ЭЭР ИЛГЭЭГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮНДРЭЛ ГАРАХ ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛОХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЬЯ. ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл бичих